"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.11.16-нд нийтлэгдсэн

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

МУИС, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхим нь ХБНГУ-ын АСИИН олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар “Хими” бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөрийг 2018 оны есдүгээр сарын 28-аас 1 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлэх гэрчилгээг 2018-2019 оны хичээлийн жилд гардан авсан. АСИИН байгууллагаас томилогдсон шинжээчдийн дүгнэлтийн дагуу нэмэлт 10 шаардлага, 4 зөвлөмжийн биелэлтийг хангаж тайланг өнгөрсөн 6 дугаар сард хүргүүлснээр Хими бакалаврын зэргийн хөтөлбөр (Гүнзгийрэх чиглэл: органик биш хими, органик хими, физик хими, аналитик хими, хүнсний хими, нүүрсний хими, байгалийн нэгдлийн хими, нефтийн хими) 2024 оны есдүгээр сарын 30-ыг хүртэл 5 жилийн хугацаатай олон улсад магадлан итгэмжлэгдэж ASIIN тэмдэг бүхий олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ мөн Евро бакалавр стандартыг эзэмших эрх (Eurobachelor®) бүхий гэрчилгээг олголоо.

Эх сурвалж: news.num.edu.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж