Зам талбайг хааснаас 10 мянга гаруй иргэний эрх зөрчигджээ | News.MN

Зам талбайг хааснаас 10 мянга гаруй иргэний эрх зөрчигджээ

Зам талбайг хааснаас 10 мянга гаруй иргэний эрх зөрчигджээ

Зам талбайг хааснаас 10 мянга гаруй иргэний эрх зөрчигджээ

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг богино хугацаанд  нээх үүргийг хотын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүст өглөө. Тэрбээр өнөөдөр /2019.11.16/ газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан юм. Хотын дарга С.Амарсайхан иргэдэд хандан “Та бүхний гаргасан гомдол саналыг нийслэлээс богино хугацаанд шийдвэрлэхээр болж байна. Харин одоо иргэд оршин суугчид та бүхэн амьдарч буй орчныхоо гаднах талбайг тохижуулж, ногоон байгууламж бүхий стандартад нийцсэн орчинтой болгоорой. Иргэд ч мөн эрхээ эдлэхийн дээр үүргээ ухамсарлан өөрсдийн ая тухтай орчныг бүрдүүлэх ёстой шүү” гэлээ.

"Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж "Ахмадын хотхон", "Шинэ үе", "Өгөөмөр" хотхоны 10,000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр иржээ.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-11-16 202.72.245.122

golden park hothonii material impekstei holbogddog beton hashaaag avch zam sholoolj ogooch hotiin dargaa duureg juldaad baina.

Avatar

Зочин 2019-11-16 66.181.190.100

Нийтийн эзэмшлийн газар дураараа ашиглаж байгаа иргэн байгууллагад газраа мкв аар маш өндөр үнэлгээгээ төлбөр торгуултай болгож хууль гарга .Тэд ашиглах ямарч ашиггүй болохоороо болино

Avatar

Bazar 2019-11-16 83.23.240.89

Hashaand undur tatvar noogduul tegeed l buh jum zah zeeliin zamaar shiidegdene

Avatar

Зочин 2019-11-16 49.0.212.139

Өгөөмөр захын эзэн МАН-ын олигархи Энхтүвшиндээ хэл

Avatar

Зочин 2019-11-16 66.181.190.100

Хэллээ шаардлаа гээд болчихдог бол сайхан л байна тийм юм байхгүй л дээ Нийтийн эзэмшлийн газар ашиглах хууль гаргах хэрэгтэй мкв аар маш өндөр үнэлгээтэй

Avatar

Оршин суугч 2019-11-16 203.169.50.99

Хотын даргадаа баярлалаа.

Avatar

Зочин 2019-11-16 66.181.188.229

тайм тауэрт явган хүний замгүй яах вэ хотхонууд бүгд төмөр торон хашаатай болиулаач Олимп вмллаж энканто яах вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж