Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг богино хугацаанд нээх үүргийг хотын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүст өглөө. Тэрбээр өнөөдөр /2019.11.16/ газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан юм. Хотын дарга С.Амарсайхан иргэдэд хандан “Та бүхний гаргасан гомдол саналыг нийслэлээс богино хугацаанд шийдвэрлэхээр болж байна. Харин одоо иргэд оршин суугчид та бүхэн амьдарч буй орчныхоо гаднах талбайг тохижуулж, ногоон байгууламж бүхий стандартад нийцсэн орчинтой болгоорой. Иргэд ч мөн эрхээ эдлэхийн дээр үүргээ ухамсарлан өөрсдийн ая тухтай орчныг бүрдүүлэх ёстой шүү” гэлээ.
"Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж "Ахмадын хотхон", "Шинэ үе", "Өгөөмөр" хотхоны 10,000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр иржээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ