Гоо сайхны хамгийн том наадам гэгдэх “Дэлхийн мисс”-ийн 69 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн хүний их эмч мэргэжилтэй Мандахын Цэвэлмаа оролцож буй.
Түүний танилцуулга видео албан ёсоор YOUTUBE сувагт энэ сарын 14-нд байршсанаас хойш эхний 24 цагийн дотор 9300 хүн үзэж сонирхсон байна.
ACE STUDIO”-ийн уран бүтээлчдийн хийсэн тус танилцуулгад М.Цэвэлмаа нүүдлийн соёл, ёс заншил, байгалийн гоо үзэсгэлэн, монгол ахуйгаа танилцуулахаас гадна Монгол Улсын начин цолтой ааваараа гангарч амжсан. Видеог нь үзсэн хүмүүсийн дийлэнх нь Монгол орны байгалийг харуулсан зураглал сайн болсон төдийгүй мисс М.Цэвэлмааг үзэсгэлэнтэй бас ухаантай охин гэж магтжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ