НӨАТ-ын урамшууллын энэ оны аравдугаар сарын сугалааны тохирол маргааш /2019.11.17/ болно. Тохирлыг Боловсрол телевизээр 18.40 цагт орон даяар шууд дамжуулах юм. Иймд иргэд аравдугаар сарын 1-31-н хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлоор 90 саяын супер шагналын эзнийг тодруулна.
Онцолход, өнгөрсөн аравдугаар сарын 19-нд есдүгээр сарын азтанг шалгаруулахад цахим татварын системд бүртгүүлсэн 26,689,231 баримт хамрагдсанаас:
10 сая төгрөгийн 2
5 сая төгрөгийн 22
1 сая төгрөгийн 261
100 мянган төгрөгийн 2342
30 мянган төгрөгийн 24033 баримт тохиролд таарч, нийт 26,660 иргэн азтан болсон юм.
Харин супер азтан азтан тодроогүй. Супер сугалааны дугаар 06889726 байсан билээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ