Хуучирсан мэдээ: 2019.11.16-нд нийтлэгдсэн

МАН-ын жинхэнэ төрх

МАН-ын жинхэнэ төрх

Жилийн өмнө МАН-ын "эх оронч" гишүүд М.Энхболдыгоо УИХ-ын даргаас огцруулчихвал төрд шударга ёс тогтож,  цэвэрлэгдэх тухай ярьж, жагсаал цуглаан зохион байгуулан, сарвайсан албан тушаалдаа хүрсэн. Гэтэл өнөөдөр байдал  бахь чигээрээ.  Төрийн албаны шат, шатанд хариуцлага ёс зүйн асуудал хөндөгдөж буй ч сандал суудалтайгаа зууралдан, гүрийцгээж байна.

Монгол Улс  FATF-ын саарал жагсаалтад орсны буруутан нь эрх баригчид боловч Ардчилсан намыг Засгийн эрх барих үед батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль руу нэг бухаж, бүтэлгүйтэнгүүт нь төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Л.Даваасүрэн нарт тохон, хумсаа нуусан муур шиг шарвалзсаар…

Үндсэн хуулийн цэцийн дарга нь онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ -ын прокуророор шүүлгэж, торгууль төлсөн  ч мөддөө ёс зүйн хариуцлага хүлээж, огцрохгүй нь бололтой. “Гүйцэтгэх ажиллагаа явсан” ухааны юм яриад гүрийхээр шийдсэн сураг гарах. Хэний ч албадлагагүйгээр согтууруулах ундаа уучихаад эцэст нь бусдад буруугаа тохдог хөгийн зан энэ намын гишүүдээс л гарна.

Авлигатай тэмцэх газрынхан Мэргэжлийн хяналтын хурган даргынх нь оймсноос авлигын  10 мянган ам.долларыг оймсноос нь илрүүлчихээд байхад л  үйлдсэн хүн нь торгууль төлж, МАН-ын гишүүдийн баталсан Эрүүгийн хуулийн “цоорхойгоор” гарч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь өнөөдрийг хүртэл юу ч болоогүй мэт албаа хашиж яваа.

Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулсан хууль тогтоогчид нь алдаагаа бие биерүүгээ чихсээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгах болж байна. Гэтэл цаана нь Эрүүгийн хуульд гарсан энэхүү алдаанаас болж, 300 гаруй хэргийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай хэвлэлүүд мэдээлж буй. Авлигатай тэмцэх газрын мэдээллээр авлига, албан тушаалаас үүдэлтэйгээр төрд учирсан хохирлын хэмжээ  12  их наяд төгрөгт хүрсэн нь МАН-ынхны л” гавьяа” юм.

Хэдэн арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгө төрийнхний гараар орж, угаагдаж байхад энэ бүхэнтэй эвлэрээд албан тушаалтайгаа зууралдана гэдэг бол улсаа бодохоос илүүтэй амин хувийн эрх ашигтаа л хөтлөгдөж явдагийн тод жишээ юм.

ЖДҮХС-гийн мөнгө МАН-ын УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн бизнесээ “угждаг” гол суваг болох нь өнгөрсөн жилийн шалгалтаар илэрсэн ч өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээсэн хүн байхгүй.

Зарим нь бүр ичих булчирхайгүйгээр “ЖДҮ гэж яг юу юм бэ” гэж мянга, мянган жижиг, дунд үйлдвэрлэгчдээ чуулганы танхимд тавлаж суугаа.

Намын дарга, Ерөнхий сайд нь ч “хулгайч” нартайгаа эвлэрчихсэн, “ЖДҮХС-гаас авсан мөнгөө буцааж санд нь хий” гэж гуйж ч байх шиг. Эцсийн дүндээ ингэж эрх барьдаггүй л байхгүй юу даа. МАН-ынхнаас одоо ард түмэн юу ч хүлээх хэрэггүй, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон бусад хууль зөрчсөн энэ бүх үйлдэл бол МАН-ынхны жинхэнэ үнэн төрх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж