Ашлей Грахам загварын тайзыг эзэгнэв

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Ашлей Грахам загварын тайзыг эзэгнэв

Туранхай гоолиг буюу 90*60*90 хэмжээтэй харьцаа загвараас арилсан бололтой. Сүүлийн үед олны дунд нэр нь ихээхэн танил болоод буй загвар өмсөгч бүсгүй Ашлей Грахам түмнийг жинхэнэ шуугиулж чадлаа. 

Нью-Йорк загварын долоо хоног болж байгаа бөгөөд тэрээр тус шоунд оролцож өөрийгөө гайхуулаад авчээ. Ашлей өөрөө загварыг нь гаргасан хөхний даруулгаа зүүсэн байна. Тэрээр бусад охидын адил Эва Лингерие, Анжелина Жоли шиг болохыг хүсдэг нэгэн байсан бол насанд хүрэхдээ хүн сайхан харагдахад биеийн харьцаа хамаагүй гэдэгт бат итгэх болсон байна. Түүний энэ бодол ч эндүү байсангүй. Өдгөө 28 настай модель бүсгүй загварын ертөнцийн нэртэй нэгэн болж чаджээ. 

Ашлей өөрийн загварын тайзан дээр алхаж буй зургаа инстаграм хуудаснаа тавьж олонд үзүүлжээ. Дашрамд дурдахад тэрээр анхны плас-сайз модель биш юм.

Эх сурвалж: www.emegteichuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж