Зарим иргэд баавгайнаас айж, машиндаа унтах болжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.16-нд нийтлэгдсэн

Зарим иргэд баавгайнаас айж, машиндаа унтах болжээ

Зарим иргэд баавгайнаас айж, машиндаа унтах болжээ

Хэнтийн аймгийн хойд талын хэд хэдэн суманд хот айл руу баавгай дайрч сумын төв рүү орж ирэх аюул нүүрлээд байгаа гэнэ.  Тус аймгийн Бат ширээт суманд энэ намраас хойш Онон, Хурх, Барх багуудад баавгай айлын хот руу дайрах, гэр орныг нь  сүйтгэсэн 42 тохиолдол бүртгэгджээ. Иймд зарим иргэд айсандаа машиндаа унтах болсон аж. Мөн Онон голын ай савд өвөлжиж буй иргэдийн хэд хэдэн тооны малыг бэлчээрт нь барьж иджээ. Тиймээс хүний амь насанд онц аюултай нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлж дөрвөн баавгайг устгасан байна. Мөн баавгайн хөдөлгөөнийг дроноор хянах болжээ. Тус аймгийн хөвчийн сумдад энэ намар  баавгайн дайралтаас болж үүссэн хохирол 60 орчим сая төгрөг болоод байгаа аж.

Уг нь өдийд баавгай ичсэн байх ёстой ч идэш тэжээл нь хомсодсоны  улмаас ийнхүү суурин бүс рүү нэвтрэх болсныг нутгийн иргэд болон мэргэжилтнүүд хэлж буй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж