Төрийн албаны шалгалт өнөөдрөөс эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.16-нд нийтлэгдсэн

Төрийн албаны шалгалт өнөөдрөөс эхэлж байна

Төрийн албаны шалгалт өнөөдрөөс эхэлж байна

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр /2019.11.16/ 09.00 цагт улс даяар нэгэн зэрэг эхлээд байна. Улсын хэмжээнд нийт 8891 хүн бүртгүүлжээ.

Шалгалтын даалгавар хүн тус бүр өөр байх бөгөөд цахим программын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөх юм.
Тус шалгалт нь Ерөнхий мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, Монгол, хэл бичгийн шалгалт гэсэн гурван бүрэлдэхүүн агуулгатай байна.
Ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэд шууд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохгүй. Харин төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу тухайн албан тушаалын тусгай шалгалтаар нөхөх юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж