Д.Одбаяр ажлаа өгөхгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

Д.Одбаяр ажлаа өгөхгүй гэжээ

Д.Одбаяр ажлаа өгөхгүй гэжээ

Олон улсын Цэцийн гишүүдийн чуулга уулзалтад оролцохоор Корейн Айр компанийн онгоцоор үйлчлүүлэх явцдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр долоон сая воннын мөнгөн торгууль хүлээсэн Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр МИАТ-ын онгоцоор эх орондоо ирсэн.

Тэрбээр өнөөдөр/2019.11.15/ үдээс хойш  17 цагийн үед ажилдаа очсон байна. Түүний асуудлаар Цэцийн зургаан гишүүн хурал зохион байгуулжээ.

Тэд Цэцийн даргын гадаадад нэр холбогдсон асуудалд ёс зүйн хариуцлага тооцох тухай ярьсан байна. Гэвч,  Д.Одбаяр эсэргүүцэж, хурал эхлэнгүүт хаяж гарсан аж.

Бусад нь үлдэж, хурлаа үргэлжлүүлжээ. Цэцийн гишүүдийн олонхын зүгээс түүнтэй ёс зүйн хариуцлага тооцох  ёстой гэж үзэж байгаа аж. Хариуд нь Д.Одбаяр "Би ямар ч буруугүй ажлаа өгөхгүй" гэжээ. Зарим гишүүд "Танд Өмнөд Солонгосын хуулийн байгууллагаас мөнгөн  торгуулийн ял хүлээлгэсэн учир хэргээ хүлээсэн гэсэн үг. Цэцийн нэр хүндийг бодоод өөрөө Даваа гаригт огцрох өргөдлөө өг" гэжээ. Харин Д.Одбаяр "Би Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзана" гээд хаалга саван гарсан гэнэ.

Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй, үүнээс Н.Чинбат АНУ-д ажлын томилолттой, Г.Баясгалан тодорхой шалтгаангүйгээр хуралд оролцоогүй аж.  Цэц энэ асуудлаар хоёр хуваагджээ.

Тэдний олонх нь Цэцийн даргад хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналтай байгаа аж.  Харин зарим нь огцруулах шаардлагагүй гэжээ. 

Д.Одбаярыг огцруулах асуудлыг хөндөж байгаа Цэцийн гишүүд  "Энэ хэрэг зөвхөн Д.Одбаярын асуудал биш. Үндсэн хуулийн Цэцийн цаашлаад Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал гээд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зөв" гэсэн хатуу байр суурьтай байгаа аж. Цэцийн даргыг Цэцийн гишүүдийн олонхын саналаар огцруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно гэж хуульд зааж өгсөн.

Гэхдээ Д.Одбаяр өөрийгөө гүйцэтгэх ажиллагааны золиос болсон гэх утгатай тайлбар Цэцийн гишүүдэд хэлсэн байна. Тэрбээр Даваа гаригт Цэцээс мэдээлэл хийнэ гэсэн зар түгээд байгаа. Цэцийн гишүүд энэ асуудлаар ирэх Даваа гаригт дахин хуралдахаар болжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
315
ТэнэглэлТэнэглэл
56
БурууБуруу
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж