Пиксарын фэн бол сүүлийн үед Пиксарынхан бидний "нулимсаар хооллоод" байгааг анзаарсан байх. Up, Тоглоомын түүх, Лава богино кино, Inside out гээдл тэдний сүүлийн үед бүтээж байгаа бүх хүүхэлдэйн кино биднийг нус нулимстай маань хутгах болсон. Гэхдээ Пиксар бидний нулимсанд цадах болоогүй бололтой. Тэд аль хэдийн үхлийн тухай кино хийж, дараагийн нулимс дүүргэх хувингаа бэлдээд эхэлчихсэн байна. Энэ удаагийнхыг нь бид тэсч чадах болов уу?
Тэд "Сүнс" (soul) нэртэй шинэ киногоо хийгээд аль хэдийн эхэлчихсэн трэйлерийг нь цацаад сууж байна. Киноны гол дүр болох үхэхээсээ өмнө ядаж ганц удаа Нью Иорк клабт жазз хөгжим тоглож үзэхийг мөрөөддөг дунд сургуулийн хөгжмийн багш Жоеийн дүрд Жэми Фокс дуу оруулж байгаа гэнэ. Харамсалтай нь, Жое нүхэнд унаад үхчихнэ. Спойл гэж битгий айгаарай залуусаа! Энэ бол ердөө л киноны эхлэл нь. Тийнхүү Жое бид бүгд үхсэнийхээ дараа очдог сүнснүүдийн ертөнцөд яваад оччихно. Тэнд манай сүнс багш од болохыг хүсдэг шал тэнэг жаал Тина Фэйтэй танилцсанаар кино цааш гайхамшигтай адал явдлуудаар дүүрэн байх бололтой.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: didyouknowfacts.com