Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Ардчилал оюутны холбоотой хамтран “ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Аяны ээлжит сургалт өнөөдөр  Тусгаар тогтнолын ордонд болж, “Оюуны ундраа” болон ерөнхий боловсролын 47-р сургуулийн ахлах ангийн 870 сурагчийг хамрууллаа.

Тус үйл ажиллагааны үеэр 47-р сургуулийн 12 в бүлгийн сурагч У.Номуун 12 а бүлгийн  сурагч В.Ган-Эрдэнэ,  Оюуны Ундраа цогцолбор сургуулийн  11д бүлгийн сурагч Д.Болор, 12 б бүлгийн сурагч Н.Алтангэрэл нарыг “Нийслэлийн шилдэг хүүхэд” медалиар шагнав. Мэргэжил сонголтын  аянд 2017 онд 12,481 сурагчид, 2018 онд 12,960 ахлах ангийн сурагчдыг хамруулсан бөгөөд  энэхүү аяныг гурав дахь жилдээ  2019 оны  11-р сарын 11-ний өдрөөс 12-р сарын 02-ны  хүртэл зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд 10,000 ахлах ангийнхныг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Аяны зорилго нь өсвөр үеийнхэнд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршино. Манай улсын хувьд нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны ид сурч, хөдөлмөрлөх залуучууд эзэлж байна. 

Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш. Анхмаа тус үйл ажиллагааны үеэр хэлэхдээ, өөрийн хүсэл сонирхолдоо тулгуурлан мэргэжлээ сонгож чадаагүй залуус сургуулиа орхих, мэргэжлээ бүрэн эзэмшиж чадахгүй байх зэрэг хүндрэлтэй тулгарч байна. Тиймээс ахлах ангийн сурагчид та бүхэн сэтгэлийн хөөрлөөр бус, юу хүсэж, мөрөөдөж, сонирхдог вэ гэдэгтээ тулгуурлан сонголтоо хийгээрэй. Хүний эзэмшсэн мэргэжил гэдэг бол тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлагын цогц бөгөөд сонголтоо зөв хийхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Би багш мэргэжилтэй. Эзэмшсэн мэргэжилдээ хэзээ ч харамсаж байгаагүй. Одоо сурч байгаа оюутнуудын 30 хувь, нийт төгсөгчдийн 70 хувь нь мэргэжил сонголтдоо эргэлздэг, тухайн мэргэжлээр ажилладаггүй гэсэн судалгаа бий.

Мөн ахлах ангийн сурагчдын дунд судалгаа хийж үзэхэд нийт сурагчдын 80 хувь нь мэргэжил сонголтын тухай мэдээлэл авах хэрэгтэй байгаагаа илэрхийлсэн юм.Иймээс өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвараа нээн илрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн талаар судалгаа мэдээлэлтэй байх нь хамгийн чухал юм. Мэргэжил сонголтод эрэлт хэрэгцээтэй мэргэжил, цалин, төгссөн сургуулийн нэр хүнд, найз нөхөд болон гэр бүл, хүсэл сонирхол тэргүүтэй олон хүчин зүйл нөлөөлдөг.гэлээ. гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж