Улаанбаатарт 6-8 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2019.11.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 6-8 градус хүйтэн байна

Улаанбаатарт 6-8 градус хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.


Улаанбаатар: 

Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө хүйтэрч 6-8 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар: 

Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан шуурга шуурна. Шөнөдөө Монгол-Алтайн нуруу, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

ҮүлэрхэгШөнөдөө нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Орхон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун урагш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Хэрлэн-Баян-Улаан орчмоор: 

Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Дундговийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 13-15 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

2019 оны 11 дүгээр сарын 17-21-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

Арваннэгдүгээр сарын 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 19, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, тал хээрийн нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Алтай,Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж