Японд хүүхдийн амиа хорлолт дээд цэгтээ хүрлээ

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

Японд хүүхдийн амиа хорлолт дээд цэгтээ хүрлээ

Японд хүүхдийн амиа хорлолт дээд цэгтээ хүрлээ

2018 онд Японы дунд сургуулийн нийт 332 сурагч амиа хорлосон хэмээх тооцоог Японы боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам гаргажээ. Энэ тоо нь өмнөх оныхоос 33 хувиар өссөн  нь хамгийн огцом өсөлт хэмээн бүртгэгдлээ. Тэдний  227 нь ахлах сургуулийн, 100 нь дунд сургуулийн, 5 нь бага ангийн сурагч байжээ. Ахлах ангийн сурагчдын амиа хорлолтын тоо өмнөх жилийнхээс 42 хувь өссөн гэнэ. Нийт амиа хорлосон 332 хүүхдийн 193 нь эрэгтэй, 139 нь эмэгтэй байсан байна.

1998-2005 онд зөвхөн улсын сургуулиудыг бүртгэсэн. 2006 оноос хойш хувийн сургуулиудыг цуг бүртгэж эхэлсэн.

2003 онд Япончуудын амиа хорлолт дээд цэгтээ хүрч 34 мянга 427 хүн амиа хорлосон ба түүнээс хойш буурч эхэлсэн гэнэ. 2010 оноос хойш есөн жилийн турш Япончуудын амиа хорлолт огт өсөлтгүй буурсаар байсан гэнэ. Гэсэн хэдий ч Японд төрөлт багассанаар сурагчдын тоо цөөрч байгааг үл харгалзан сурагчдын амиа хорлох явдал ихэссээр байна. 2016 онд 100 мянган хүүхэд тутамд 1.2 хүүхэд амиа хорлож байсан бол 2018 онд энэ тоо 2.5 болж өссөн байна.

Хүүхдийн амиа хорлох шалтгаанууд

Шалтгааннийтхувь
Гэр бүлийн үл ойлголцол4112,3%
Эцэг эхийн зэмлэл309,0%
Муу сурлага175,1%
Ирээдүйдээ санаа зовох288,4%
Багш, сурагчийн үл ойлголцол51,5%
Найзуудын үл ойлголцол164,8%
Дээрэлхэх92,7%
Өвчин92,7%
Цөхрөл216,3%
Эсрэг хүйстний асуудал226,6%
Сэтгэцийн эмгэг247,2%
Үл мэдэгдэх шалтгаан19458,4%
Бусад185,4%

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: nippon.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж