“Ногоон санхүү” олон улсын бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

“Ногоон санхүү” олон улсын бага хурал боллоо

“Ногоон санхүү” олон улсын бага хурал боллоо

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI) Мароккын төв банк (BAM) хамтран “Ногоон санхүү олон улсын бага хурал, “Хүртээмжтэй ногоон санхүү сургалт”-ыг аравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Мароккын Вант Улсын нийслэл Рабат хотод зохион байгуулав.

Энэхүү олон улсын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын ахлах зөвлөх Д.Болдмягмар, Дотоод хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ц.Шинэбаяр нар оролцоод ирлээ.

Сургалтад оролцогчид хүртээмжтэй ногоон санхүүгийн бодлогын талаарх ойлголт, шинэ мэдээллийг олж авах, үндэсний хэмжээнд хамаарах бодлого боловсруулах, тэдгээрийг одоогийн хэрэгжүүлж буй санхүүгийн стратегитэй уялдуулах гэх мэт ур чадвар, мэдлэг эзэмшиж, олон орны төлөөлөгчтэй хамтран ажиллаж, харилцан туршлагаа солилцсон байна.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж