Н.Алтанхуяг: Намайг буруутга

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Намайг буруутга

16.50 цаг.

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Уг хуралдаанд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гэрчээр оролцсон юм. Тэрбээр “Гэр хорооллын 170 мянган өрхийн өвөлжилтөд зориулан “Нүүрс” хөтөлбөрийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр Засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн хөтөлбөр учраас Л.Гансүх ямар ч шийдвэр гаргах, гарын үсэг зурах эрхгүйгээр оролцсон. Айл гэрт нүүрс нь хямдарч очсон гэж буруутгамаар байгаа бол намайг буруутга. Энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн нь Засгийн газар. Тэгэхээр Засгийн газрын санаачилсан хөтөлбөрийг шүүмээр байгаа бол намайг шүү” гэлээ. 

Түүнийг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсны дараа шинжээчдээс мэдүүлэг авч байна.

 Шүүх хурал үргэжилж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Шүүх хуралд Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцох хүсэлтээ өмнө нь тавьж байсан билээ. Үүний дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд тэрбээр гэрчийн мэдүүлэг өгч байна. Олон нийтэд нээлттэй болж байгаа шүүх хуралд гэрчээр оролцсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Нүүрс” хөтөлбөр Шинэчлэлийн Засгийн газрын гурван том зорилтын хүрээнд хийгдсэн ажил” гэлээ. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд хийсэн ажлаа тайлбарлахад хохирогч талын өмгөөлөгчийн зүгээс асуултанд хариулахыг шаардсан юм. Тэрбээр “Нүүрс” хөтөлбөрийг ярихын тулд эхлээд яаж эхэлсэн талаар нь ярих ёстой гэсэн тайлбарыг өглөө.

Шүүх хурал үргэлжилж байна.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж