Иргэний хөдөлгөөнөөс УИХ-д хандан ирүүлсэн шаардлагын хариуг өгөв | News.MN

Иргэний хөдөлгөөнөөс УИХ-д хандан ирүүлсэн шаардлагын хариуг өгөв

Иргэний хөдөлгөөнөөс УИХ-д хандан ирүүлсэн шаардлагын хариуг өгөв

Иргэний хөдөлгөөнөөс УИХ-д хандан ирүүлсэн шаардлагын хариуг өгөв

Монгол Улсын Их Хурлын даргад хандаж “Ард түмний штаб” хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн шаардлагын хариуг өнөөдөр (2019.11.15) Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал гардуулан өглөө.

Монгол Улсын Их Хурлын дарга тус хөдөлгөөний удирдлагад хүргүүлсэн хариу өгөх тухай 1/12292 тоот албан бичигтээ,

“Танай штабаас Улсын Их Хуралд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн шаардлагатай танилцлаа.

Улсын Их Хурал тарах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр тодорхой зохицуулсан.

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргадаг.

Танай шаардлагын дагуу Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлыг тараах санаачилга гаргах нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болох юм” гэжээ.

Эх сурвалж: PARLIAMENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би Монгол хүн 2019-11-15 202.126.88.64

Идсэн уусан ЖДҮ-д сэн урвасан хулгайлсан, хууль бус баяжсан гишүүдээ чөлөөлөхгүй бол тэмцэл улам хурцдана. Ард иргэдээ айлгаж сүрдүүлж гэмт хэрэгтнүүдийг хаацайлж болохгүй.

Avatar

Зочин 2019-11-15 202.9.44.144

Мөнгө идэх болхоор үндсэн хууль хамаагүй. Тарах болвол зөрчиж болохгүй. сонин байгаа биз.

Avatar

111 2019-11-15 192.82.76.66

Очигдор 70-уулаа сууж байгаад Ундсэн хуулийн оорчлолтийг хэлэлцэж баталсан. Тэгж байхдаа наад асуудлаа шийдчих боломж бсан даа…

Avatar

ХҮЧИНДҮҮЛЭХИЙГ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ УУ 2019-11-15 202.21.100.210

"АРД ТҮМНИЙ ШТАБ"-ЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДАМЖГҮЙ ИХ ХУРАЛ ГЭДГЭЭ ХАРУУЛСАН ХАРИУ ӨГЧ БАЙГАА НЬ ХЭТЭРХИЙ БАСАМЖЛАЛ БУС УУ? ӨДӨӨН ТУРХИРЧ БАЙГАА АСУУДАЛ БУС УУ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж