“Монгол, Орос, Хятад улсын гурван талт “Эдийн засгийн коридор” чуулган болж байна. Энэхүү чуулганыг Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын Душанбе (2014 оны IX сар), Уфа (2015 оны VII сар) хотод болсон гурван талт уулзалтын үр дүнд гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглүүлэн судлаач эрдэмтэдийн саналыг сонсох, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэн, бүтээлч саналыг багтаасан зөвлөмж гаргах зорилготой зохион байгуулж байгаа аж.
Ийнхүү гурван орны судлаачид нэгдэн, хамтран ажиллаж буй нь хамгийн сүүлд гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар ярилцаж, тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох зорилготой гэнэ. Товчхондоо Хятад, Орос, Монгол гурван улсын Тинк Танк хамтарсан холбоог байгуулах юм.
Чуулган есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Монгол-Японы төвд болно. Улмаар гурван талт хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг дэд бүтцийн харилцан хамаарал, соёлын харилцан хамаарал, эдийн засаг-экологийн асуудал, хөдөө аж аж ахуйн салбарт хэрхэн хамтрах зэрэг асуудлыг хөндөх юм. Харин чуулганы эцэст гурван улсын эдийн засгийн хөгжлийн замыг эрдэмтэд тодорхойлно.
Д.УУДАМ
Зураглаач Н.БАТМӨНХ