Л.Гансүх нарын шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Л.Гансүх нарын шүүх хурал үргэлжилж байна

Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүх хурал түр завсарлаад байсан бөгөөд 15.00 цагаас эхлэн үргэлжилнэ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж буй шүүх хуралдаанд “Багануур” ТӨХК-д аудит хийсэн аудитор мэдүүлэг өгсөн. Улмаар төгсгөлд нь шүүгчийн зүгээс аудиторт хандан цөөн асуулт тавьснаар шүүх хуралдааныг түр завсарлуулсан юм.

Шүүгчийн зүгээс аудиторт хандан хэлэхдээ “Төрийн аудитын тухай хуулиар таны ажиллах хүрээг маш тодорхой заагаад өгчихсөн. Та тэр хувийн компани дээр очиж, шалгалт хийх эрхгүй л байхгүй юу. Таны хэлээд байгаа тайлан, бас дүгнэлт гээд. Тэгсэн нь зөв, ингэсэн нь буруу гээд биччихсэн. Энэ зөв, бурууг тогтоох эрхийг чинь зөвхөн шүүх эдэлдэг юм” гэлээ. 

Шүүх хуралдаан 15.00 цагаас эхэлнэ.

 Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж