Бүх цаг үеийн хамгийн их дуу борлуулсан 25 урсгалын 93 хамтлаг дуучдын хэн нь хамгийн их үгийг дуундаа ашигласныг тооцоолон гаргажээ. Жагсаалтын хамгийн эхэнд реппэр Эминем 8818 үгээр нэгдүгээр байрт орсон бол түүний араас Жэй-Зи 6899, Тупак Шакур 6569, Канье Уэст 5069 үгээр тус тус жагсжээ.
Судалгааны дүн дээр тулгуурлан, дууны хэр амжилтанд хүрч борлогдох нь хэр их үгтэйгээсээ хамаардаггүй нь харагдаж байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Т.МАША