Дубай руу аялах 3 азтан тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

Дубай руу аялах 3 азтан тодорлоо

Голомт банкнаас Олон улсын төлбөрийн картыг анхлан нэвтрүүлсний 20 жилийн ойг тохиолдуулан зарласан “Карт 20” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд Дубайд аялах эхний гурван азтан тодорч, эрхийн бичгээ гардан авлаа.

Э.Энхбаатар: Дубайд аялах азтанаар тодорсон тухай мэдээ гэр бүлийнхэнд минь мартагдашгүй баярт мөчийг авчирсан

-Телевиз болон сошиалаар Дубайд аялуулах сугалаат аяны тухай сурталчилгаа мэдээлэл харсан. Гэхдээ энэ олон хүн дотроос би ч шалгарахгүй биз дээ гэж бодож байсан юм. Голомт банкнаас залгахаар нь гүйлгээний талаар лавлаж асуух гэж байгаа байх л гэж бодсон. Гэтэл та азтан боллоо гэхэд нь бүр гайхаад, сэтгэл огшиж хөөрөөд үнэхээр сонин мэдрэмж авсан.

-Азтан болсноо мэдсэнээс эхлээд очоод юу юу үзэж, хийж болох тухай интернэтээр хайж, судлаад эхэлсэн шүү. Олон алдартай бүтээн байгуулалтуудыг зураг, дүрс бичлэгийг нь хараад өөрийн нүдээр үзэж мэдрэхийг тэсч ядан хүлээж байгаа. Тэр дундаа хүний гараар бүтсэн хиймэл арлыг үзэхийг хүсэж байна. Мөн цаг агаарын хувьд хамгийн таатай үе буюу сэрүүний улиралд аялах гэж байгаадаа олзуурхаж байгаа. Дубайд аялах азтан болсон мэдээг гэр бүлийнхэн минь сонсоод тэмдэглэлт баяр шиг л хүлээж авч, баярлацгаасан.

Б.Алима: Хоёрхон сугалааны эрхтэй байсан ч Дубай явах эрх хожлоо

-Би Голомт банкны шинэ харилцагч л даа. 3 сарын өмнө олон улсын эрхтэй картаа нээлгэн картаараа гүйлгээ хийн 2 сугалааны эрхтэй болсноос нэг нь намайг Дубайд аялуулах хонжвор байна гэж төсөөлөөгүй шүү.

-Дубайд очоод Голомт банкны Олон улсын картаа ашиглана гэж бодож байгаа. Бусад банкны картнаас давуу тал ихтэй, найдвартай санагддаг учраас гадагшаа явахдаа энэ картаа ашигладаг.

Ю.Ганзориг: Барилгын салбарын мэргэжилтний хувьд салбарынхаа хөгжил дэвшлийг өөрийн биеэр харах гэж байгаадаа баяртай байна

Анх азтан болсондоо итгэж чадаагүй. Азтан болоод сугалааг үнэхээр үнэнч шударгаар явуулдаг юм байна гэж бодсон.

Гэрийнхэндээ эрхийн бичгээ авч очоод үзүүлнэ дээ гэж бодоод яараад байж байна. Гэр бүлийнхэнтэйгээ он гаргаад аяллаар явна гэж төлөвлөж байсан. Яг энэ үед Дубай явах эрхийн эзнээр тодорч байгаа нь завшаантай хэрэг боллоо.

“Карт 20” урамшуулалт хөтөлбөрийн 10 дугаар сарын азтанууд тодорлоо.

Урамшууллын аян энэ оныг дуустал үргэлжлэх учраас Дубайд аялах эрхийн эзнээр тодрох боломж танд ч бас бий. Түүнчлэн энэ оныг дуустал цуглуулсан сугалааны эрхээрээ “Токио-2020”олимпийн наадмыг хосоороо үзэх Супер азтанаар ч тодрох боломж танд нээлттэй.

Хэрхэн сугалаанд оролцох вэ?

Харилцагч та Голомт банкны картаар Голомт банкны ПОС төхөөрөмж дээр хийсэн 20 мянган төгрөгийн гүйлгээ тутамд нэг сугалааны эрх авна. Та бүхэн уг аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах болон сугалааны эрхээ ЭНД-ээс шалгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж