"Мишээл Экспо" ХХК Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.11.18-нд нийтлэгдсэн

"Мишээл Экспо" ХХК Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

"Мишээл Экспо" ХХК Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

“Мишээл Экспо” ХХК нь 2004 оноос эхлэн үзэсгэлэн худалдааны чиглэлээр тасралтгүй 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй салбартаа анхдагч бөгөөд тэргүүлэгч мэргэжлийн байгууллага билээ. Жилд 50 гаруй үзэсгэлэн арга хэмжээг Дотооддоо зохион байгуулахын зэрэгцээ ОХУ, БНХАУ, БНСУ, БНЭУ, ХБНГУ, АНУ-ын холбогдох байгууллагуудтай хамтарсан ОУ-ын үзэсгэлэн арга хэмжээг амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

“Мишээл Экспо” ХХК нь үйл ажиллагаагаа хэрэглэгчдийн хэрэгцээ, хүлээлтэд нийцүүлэхийг ямагт зорин ажилладаг бөгөөд 2019 онд Олон Улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталгаажилтын гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа.

Энэхүү гэрчилгээ нь JAS-ANZ буюу Австрали, Шинэ Зеландын Итгэмжлэлийн Нэгдсэн Системээс Бүтэн Хамрах Хүрээний итгэмжлэгдсэн байгууллага болох Австрали улсын Business Systems Certification (Bcert) компанийн баталгаажилт бүхий гэрчилгээ юм.

JAS-ANZ нь Олон Улсын магадлан итгэмжлэлийн форум (IAF), Олон талт хамтын ажиллагааны магадлан итгэмжлэлийн зохицуулалт (MCAA), Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагаа (PAC), Ази номхон далайн лабораторийн магадлан итгэмжлэлийн хамтын ажиллагаа (APLAC) зэрэг итгэмжлэлийн гол байгууллагуудын идэвхтэй гишүүн юм. 

JAS-ANZ-ийн  Монгол Улс дахь анхны итгэмжлэлийн гэрчилгээ олгосон байгууллага нь Оюу ТолгойХХК бөгөөд одоогоор Монгол Улсын 30 гаруй шилдэг ААН байгууллагуудад итгэмжлэл олгоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж