"Хил хязгааргүй Алтай" анхдугаар олон улсын наадам болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2019.11.16-нд нийтлэгдсэн

"Хил хязгааргүй Алтай" анхдугаар олон улсын наадам болж өнгөрлөө

"Хил хязгааргүй Алтай" анхдугаар олон улсын наадам болж өнгөрлөө

ХАЛХ ГОЛЫН ДАЙНЫ ТҮҮХЭН ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН «ЗАХ ХЯЗГААРГҮЙ АЛТАЙ» ОРОС, МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧ ЗАЛУУЧУУДЫН АНХДУГААР ОЛОН УЛСЫН НААДАМ

2019 оны 11-р сарын 02-ноос 09-ний хооронд Алтайн хязгаарын Белокуриха, Бийск хотуудад Орос, Монголын уран бүтээлч залуучуудын «Хил хязгааргүй Алтай» анхдугаар олон улсын наадам болж өнгөрлөө.

Наадмыг Андрей Боголюбскийн сан Оросын Соёлын сан, «Алтайский Замок» сувиллын газар болон Алтайн хязгаарын засаг захиргаа. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг «Соёл урлагийн газар»-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

Олон улсын наадамд оролцохоор Оросын болон Монголын 60 гаруй залуус цугларсан бөгөөд тэдний дунд гоцлол жүжигчид ба чуулга хамтлагууд байв. Наадамд Оросын талаас Барнаул, Бийск, Белокуриха хотуудын их, дээд, дунд сургуулиудын оюутан сурагчид, харин Монголын талаан Улсын консерваторийн болон соёл урлагийн сургуулиудын сурагчид оролцов. «Монгол ардын хөгжмийн наймуул» хамтлаг Монголын талаас хамгийн шилдгээр тодорч, наадмын Гран-при шагналыг авч, 2020 оны 1-р сард Москва хотноо аялах урилгаар шагнагдсан. Түүнчлэн маш авъяаслаг, мэргэжлийн 6 монгол залуус «1-р зэргийн лауреат» шагналыг хүртжээ.

Олон улсын уран бүтээлч залуучуудын наадмыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Оросын бусад бүс нутгийн болон Дэлхийн улс орнуудын авьяаслаг залуус уг наадамд нэгдэн оролцох болно гэж найдна.

Энэ оны 11-р сарын 19-25-ны хооронд ялагчид маань Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн арга хэмжээнд оролцохоор Улаанбаатарт ирэх ба тэдний тоглолтууд Монгол Улсын Консерваторийн болон Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн заалуудад болж өнгөрнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж