Хятадын хогны цэг төлөвлөсөн хугацаанаасаа 25 жилийн өмнө дүүрлээ

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

Хятадын хогны цэг төлөвлөсөн хугацаанаасаа 25 жилийн өмнө дүүрлээ

Хятадын хогны цэг төлөвлөсөн хугацаанаасаа 25 жилийн өмнө дүүрлээ

Хятадын Шанши мужын Ши’Ань хот дахь Жианцүгоу хогны цэг бол 100 хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй, өдөрт 2500 тонн хог хүлээж авах зориулалттай гэнэ.

Гэтэл төлөвлөгөө сансны дагуу хэрэгжсэнгүй. Хогны цэг өдөрт 10 мянган хог хүлээж авсаар төлөвлөсөн хугацаанаас 25 жилийн өмнө дүүрчээ.

Хятад бол 1.4 тэрбум хүн амынхаа үйлдвэрлэж буй хог хаягдлыг хэрхэхээ шийдэж чадалгүй зовж буй дэлхийг бохирдуулагч хамгийн том улс билээ.

Жианцүгоу хогны цэг 1994 онд баригдсан бөгөөд 2044 он хүртэл ажиллах төлөвлөгөөтэй ажээ.

Тус хогны цэг 700 мянган куб метрт амьдарж буй 8сая иргэний хогийг хүлээн авдаг гэнэ. 150 метр гүн энэ хогны цэг 34сая гаруй куб метр хогны багтаамжтай аж.

Ши’Ань хот саяхныг хүртэл гэрийн тавилга, цахилгаан барааг хогны цэгтээ шууд хаядаг цөөн хэдэн хотын нэг байсан нь хогны цэг ийнхүү эрт дүүрэхэд нөлөөлжээ.

Энэ сарын эхээр дээрх хотод хог шатаах шинэ үйлдвэр ашиглалтад орсон ба 2020 онд дахин дөрвийг нээх гэнэ. Ингэснээр хог шатаах үйлдвэрүүд нийлээд 12 мянга 750 тонн хог хаягдлыг шатаах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хогны цэгийн суурин дээр экологийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй гэнэ.

Хятад улс хогны цэгүүдээ цөөлж оронд нь шатаах болон дахин боловсруулах аргуудыг турших бодлого баримталж байгаа аж.

Хятад хэр их хог хаядаг вэ?

2017 онд нийт 215 сая тонн хог хаясан хэмээн бүртгэгдсэн нь Хятадын 10 жилийн өмнөхтэй нь харьцуулахад 152 тонноор их байна. Хятадад нийт 654 хогны цэг, 286 хог шатаах үйлдвэр бий гэнэ. Одоогоор дахин боловсруулах

үйлдвэр байгаа эсэх нь тодорхойгүй ч 2020 оны сүүл гэхэд нийт хогныхоо 35 хувийг дахин боловсруулахаар төлөвлөж байгаа хэмээн засгийн газар нь мэдээлсэн байна.

2015 онд Шэнжэний дөрвөн сая куб метр хогыг хүлээн авах зориулалттай хогны цэг 95 метр гүн хэдий ч 150 метр хог буюу зориулалтаасаа 55 метрээр хэтэрснээс болоод ачааллаа дийлэлгүй нурснаар 73 хүн нас барж байжээ.

Хятад бусад улсын хогийг авдаг уу?

 

 

 

 

 

 

 

 

 

2017 онд хориглох хүртлээ бусад улсаас 24 төрлийн хог хүлээн авдаг байсан. Зөвхөн 2017 онд л гэхэд Европ, АНУ, Японоос 7 сая тонн хуванцар, 27 сая тонн цаасан хог хаягдал авчээ.

Б.Амарбаясгалан

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж