“Академич Б.Чадраа ба шинжлэх ухаан” боть номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

“Академич Б.Чадраа ба шинжлэх ухаан” боть номын нээлт боллоо

“Академич Б.Чадраа ба шинжлэх ухаан” боть номын нээлт боллоо

Монгол Улсын шинжлэх ухаан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ШУА-ийн ерөнхийлөгч асан, төрийн шагналт, академич Б.Чадраа агсны 80 насны ойг тэмдэглэх ажлын хүрээнд өнөөдөр “Академич Баатарын Чадраа ба шинжлэх ухаан” (Эрдэм судлалын дээжис) хос боть номын нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд  Б.Чадраа агсантай хамтран ажиллаж байсан найз нөхөд, эрдмийн хамт олноос гадна гэр бүлийнхэн нь хүрэлцэн ирж оролцлоо.

Энэхүү боть номонд Академич Б.Чадраа гуайн шинжлэх ухаан, технологийн хөржилд оруулсан хувь нэмрийг 9 зүйлээр хураангуйлжээ. Тодруулбал, нэгдүгээр дэвтэрт  Б.Чадраа агсны  намтар, дурсамж багтсан бол  хоёрдугаар дэвтэрт эрдэм судлалын дээжсээс  нь орсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж