“Оны шилдэг хүний нөөцийн менежер”-ийг 10 дахь удаагаа шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

“Оны шилдэг хүний нөөцийн менежер”-ийг 10 дахь удаагаа шалгаруулна

“Оны шилдэг хүний нөөцийн менежер”-ийг 10 дахь удаагаа шалгаруулна

Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоо /МХНММХ/ 2010 оноос хойш есөн жил дараалан "Оны шилдэг хүний нөөций менежер" ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулсаар эдүгээ 10 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жил тус ажил мэргэжлийн уралдааныг холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилд зориулсан "Талархлын 10 жил" арга хэмжээний хүрээнд "Хүний нөөцийн менежмент: өнгөрсөн, өнөөдөр, маргааш" сэдвийн дор хэлэлцүүлэг хэлбэрээр 2019 оны арваннэгдүгээр сарын 19-нд Novotel зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Банк санхүүгийн академи энэхүү ажил мэргэжлийн уралдааныг жил бүр дэмжин, хамтран ажилласаар ирсэн бөгөөд харилцагч Та бүхнийгээ тус хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН СЭДВҮҮД:

Хувийн ба мэргэжлийн суурь ур чадварын хөгжил: өчигдөр, өнөөдөр, маргааш

Мэргэжлийн ур чадварын тогтолцоо ба оношилгоо: өчигдөр, өнөөдөр, маргааш

Бүтээлч сэтгэлгээ ба технологийн инноваци: өчигдөр, өнөөдөр, маргааш

Санаачилгатай, хариуцлагатай, эерэг хандлагатай Хүний нөөц: өчигдөр, өнөөдөр, маргааш

Хүний нөөцийн менежер-Бизнесийн түнш болох нь: өчигдөр, өнөөдөр, маргааш

Бүтээлч, хариуцлагатай, үр ашигтай хүний нөөц: өчигдөр, өнөөдөр, маргааш

Хямрал ба боломж: өчигдөр, өнөөдөр, маргааш

Хүний нөөц-Эдийн засгийн үнэ цэнэ: өчигдөр, өнөөдөр, маргааш

Мэргэшсэн хүний нөөцийн менежерийн үнэ цэнэ: өчигдөр, өнөөдөр, маргааш. Хэлэлцүүлгийн модераторыг жил бүрийн “ОНЫ ШИЛДЭГ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР”-үүд хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж