2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 87,673,993 төгрөгийн үнийн дүн бүхий 477,843 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Багануур" ХК (BAN +12.69%) болон "Таван толгой" ХК (TTL +1.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -9.09%) болон "Айтүүлс" ХК (ITLS -4.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.16 хувиар өсч 18829.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,517,039,490,096.71 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ