Эрсдэл хэзээд байдаг ч санаагаа бүү чилээ

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

Эрсдэл хэзээд байдаг ч санаагаа бүү чилээ

Монгол ардын дуунд “Хадны завсар хавчуулагдсан Халиуны зулзага хөөрхий”… гэх үг байдаг. Эх халиу загас агнахаар явахдаа зулзагануудаа алга болохоос сэргийлж хадны завсраар бүсэлхийгээр нь хавчуулан орхидог байж. Халиуны зулзага бэлхүүс нарийн, бөгс өргөн тул эхийгээ иртэл хавчуулагдсаар байдаг аж.

Монголчууд хүнд нөхцөлд байдалд орсон үеэ “Хаданд хавчуулагдсан Халиуны зулзага”-тай зүйрлэн ярих нь олон. Грек хэлний ridsikon, Латин хэлний ridsicare гэдэг үг нь хадны завсар хавчуулагдсан гэх утгатай ба risk буюу эрсдэл гэх үгний язгуур болсон байдаг. Эрсдэл гэх ойлголт нь XIII зууны үеэс мөрийтэй тоглоомтой холбоотойгоор бий болсон. Мөрийтэй тоглох үед хүсээгүй үр дүн буюу тааварлаагүй хохирол гарахыг эрсдэл гэж үздэг байж.

Орчин үед ч үндсэн утга агуулгаа алдаагүй байна. Тэгэхээр эрсдэлийн онцлог бол тааварлаагүй, хүсээгүй үр дүн бас хохирлоор хэмжигддэг байх нь. Эрсдлийн хамрах хүрээ нь өргөн ба байгалийн гамшгаас эхлээд улс орон, байгууллага, хувь хүн хүртэл бүх зүйлс өртөж болдог.

Байгалын гамшгийн эрсдэлд байгаль экологи, ан амьтан, улс, хот даяараа хохирч үлдэх нь бий. Улс орон, систем ч мөн адилтай эрсдэлтэй нүүр тулдаг. 1986 онд Украинд байрлах Чернобылийн цөмийн цахилгаан станцад болсон ослын хохирол нь 7 тэрбум доллараар үнэлэгддэг. Хор хохирлыг барагдуулах ажиллагаанд 600 мянган хүнийг дайчилсан ба цацрагийн хор нь өнөөдөр ч байсаар байна. Эрсдэл ийм л том хор хохиролтой.

Бизнесийн орчинд ч эрсдэл хаа сайгүй байдаг. Үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс эцсийн хэрэглэгчид чанаргүй бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх нь хэрэглэгчийн хувьд эрсдэлд тооцогдоно. Шилдэг компаниуд хэрэглэгчийг хохиролгүй болгох ухаалаг арга бодож олсон нь “Баталгаат хугацаа” байлаа.

АНУ-д XIX зууны сүүлээр худалдаалсан бүтээгдэхүүний чанарыг баталсан ойлголт бий болж эхэлсэн ба XX зууны эхээр хүнсний бүтээгдэхүүнд “Баталгаа” өгч эхэлснээр “Warranty” гэх ойлголт бизнесийн орчинд дэлгэрчээ.  Баталгаа нь нэг талаас хэрэглэгчийг хохиролгүй болгох ойлголт боловч үйлдвэрлэгч талаас бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг батлан тунхаглаж байгаа хэрэг юм.

Сүүлийн 50-аад жилд фрайнчайз гэх үзэгдэл бий болж дэлхий даяар хүчтэй тархаж байна. Зөвхөн Монголд нэвтэрснээс дурдвал Shangrilla, Ramada, Coffee Fellows, Circle K, E-Mart, Pizza Hut, Hard Rock Cafe гээд 30 гаран болж байна.

Франчайзын хүчтэй тархалтын шалтгаан ердөө чанарын баталгаа, стандартчилагдсан үйлчилгээ. Дэлхий аль ч өнцөг буланд тухай зочид буудал, түргэн хоол, кофешоп, жижиглэн худалдааны дэлгүүрүүд нь нэг төрлийн амт, орц, үйлчилгээг санал болгодог юм. Зах зээлийн ширүүн өрсөлдөөн дунд хэрэглэгчийг хэн их халамжилж чадсан нь тэсэж үлддэг хуультай. Чанарын баталгаа, баталгаат хугацаа бол шилдэг брэндүүдийн зах зээлд дээр тэсэж үлдэх нэг хэрэгсэл болоод удаж байна.

“Warranty” нь Монгол хэлэнд “Баталгаат хугацаа” гэж буудаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч чанарыг тодорхой хугацаанд батлан даах буюу бүтээгдэхүүн, үйлчилгээнд материал, хийцийн согог илэрвэл хэрэглэгчийг хохиролгүй болгодог. Энэхүү амлалт нь баталгааны хуудас эсвэл гэрээгээр зохицуулагддаг. Баталгааны гэрээ, хуудсанд юуг үйлдвэрлэгч хариуцах, юуг хариуцахгүй талаар болон нэхэмжлэл гаргах хугацааг маш тодорхой заасан байдаг. Өнөө үед бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогоос шалтгаалаад баталгаат хугацаа нь 3 сараас 1 жилийн хугацаатай байна.

“Катерпиллар” корпорац болоод түүний дилер болох “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компаниас машин, сэлбэг худалдан авсан тохиолдолд баталгаат хугацаа 1 жилээр үйлчилдэг. Өөрөөр хэлбэл та шинэ экскаватор худалдан авсан тохиолдолд бүтэн нэг жилийн хугацаанд үйлдвэрийн согог, доголдол гарсан тохиолдолд үнэ төлбөргүйгээр засварлуулах, солиулах боломжтой байдаг. Харин сервис буюу засвар үйлчилгээний хувьд 3-аас 6 сар хүртэл байна. Өөрөөр хэлбэл баталгааны хугацаанд таны машины нэг эд гадны нөлөө болон хүний нөлөөлөлгүй эвдэрсэн тохиолдолд тухайн эд ангийн эвдрэлийн шалтгааныг шинжилсний үндсэн дээр хохиролгүй болгох боломжтой. Мөн машины баталгаат хугацаа дууссан ч шинээр сэлбэж тавьсан баталгаат сэлбэгт тухайн сэлбэгийн баталгааны хугацаа үйлчилдэг.

“Lifetime warranty” буюу “Насан туршийн баталгаа” гэж ойлголт бий. Гэхдээ худалдан авагчид насан туршид нь өгч буй баталгаа бус материал, хийцийн согог илэрвэл нэхэмжлэл гаргах хугацаа хязгаарлагдаагүй гэсэн санаа юм. Тус баталгааг өдөр тутам ашиглаад байдаггүй эдэлгээ, элэгдэл багатай бүтээгдэхүүнд өгөх нь элбэг. “Lifetime warranty” өгдөг үйлдвэрлэгч  цөөн ба ихэвчлэн сайн чанарын төмөр багаж, хутга, тамхины асаагуур зарим хувцас хэрэгслийн брэндүүд өгч байгаа харагддаг.

“Extended warranty” буюу “уртасгасан баталгаа” гэх баталгааны нэг төрөл байна. Онцлог нь нэхэмжлэл гаргах хугацааг сунгадаг хэдий ч ердийн баталгааны гэрээний нөхцлөөс илүү хязгаарлагдмал байдаг. Энэ төрлийн баталгаа нь даатгал шиг хэлбэрээр ажилладаг ба тодорхой хэмжээний хураамж төлснөөр баталгаат хугацаа уртасдаг. Уртасгасан баталгааг автомашин, уул уурхайн тоног төхөөрөмж, цахилгаан бараа үйлдвэрлэгч нар ашиглах нь олонтой.

Cat брэндийн машинуудад мөн дилерээс уртасгасан баталгаа санал болгодог. Та тодорхой хэмжээний хураамж төлснөөр шинэ машиныхаа жилийн баталгаат хугацааг 2 жил хүртэл сунгаж (8000 мото/цаг) болдог. Уртасгасан баталгаа нь таны сая, сая долларын үнэт хөрөнгө оруулалтыг багахан хураамжаар хамгаалж байгаа учраас тоног төхөөрөмжийг зөв ашиглах  ухаалаг шийдлүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог.

Эцэст нь эрсдэл хэзээд байдаг ч санаагаа бүү чилээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж