Киану Ривз карьерийнхээ түүхэнд хэд хэдэн "халуухан" дүрд тоглож байсан. Гэхдээ 2020 оны тавдугаар сард гарах СпонжБоб кинонд "толгойгоороо" тоглосон дүр нь бүх цаг үеийн хамгийн "халуухан нь" байх бололтой.
Мэдээж, Матрикс гайхалтай байсан. Гэхдээ бүдүүн далайн од ба өмдтэй далайн спонжтой Матрикс ярилцсан билүү? Үгүй ээ. Тэр тэгээгүй.
Шинэ кинонд тэжээвэр эмгэн хумс Гэриг хайн СпонжБоб олон сонирхолтой адал явдал туулах бололтой. СпожБоб, Патрик хоёр Гэриг хайн төрөлх хот Бикини Боттомыг орхин алдагдсан хот Атлантист очиж шинэ зүйл үзэж нүд тайлах нь. Тэдний "нүдийг тайлах" нэг чухал зүйл нь Кеану Ривзийн царайтай хамхуул юмсанжээ. Ривзийн дүр кинонд чухам ямархуу үүрэг гүйцэтгэх нь одоохондоо тодорхойгүй байна. Ямартай ч халуухан од маань гол дүрийн хоёрт хэрэгтэй сургаал хэлэх бололтой.
Нэмж хэлэхэд шинэ киноны сюрприз Ривз ганцаараа биш гэнэ. Түүнээс гадна Снүүп Дог, Ауквафина, Рэгги Ваттс нар кинонд дүр бүтээхээр болжээ.
Шинэ СпонжБобын киног 2004 оны СпонжБобыг зохион найруулж байсан Тим Хилл найруулах гэнэ.
Б.Амарбаясгалан
Эх сурвалж: unilad.co.uk
Холбоотой мэдээ