Хууль бус шийдвэрээ эргэн харахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

Хууль бус шийдвэрээ эргэн харахыг хүсэв

Монголын сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Тус холбооныхон Хүүхдийн спортын тавдугаар их наадмын зохион байгуулагчаар ажиллах байсан ч Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарыг хууль бус шийдвэр гаргаж энэ эрхийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоонд өгсөн гэж мэдээлэв. Тиймээс хууль бус шийдвэрээ эргэн харахыг шаардаж буйгаа илэрхийлэв.

Монголын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй багийн дасгалжуулагч Д.Энэбишийн хэлж буйгаар 2014 оны гуравдугаар сарын 23-нд ээлжит бус чуулган хийжээ. Энэ чуулганаар Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг сонгохоор хоёр хүнийг нэр дэвшүүлээд байсан аж.

Түүний хэлж буйгаар шүүхээс ээлжит бус чуулганаас гарсан шийдвэрийг л хүчингүй болгосон гэв. Гэтэл энэ шийдвэр дээр нээнтэглэн тодорхой тайлбаргүйгээр Монголын сагсан бөмбөгийн холбооны  Хүүхдийн спортын тавдугаар их наадмын зохион байгуулах эрхийг түдгэлзүүлсэн гэж үзэж байгаа юм. Тиймээс тэд Эрүүл мэнд, спортын яаманд ханджээ.

Тиймээс Монголын сагсан бөмбөгийн холбооныхон Эрүүл мэнд, спортын яамнаас гаргасан хууль бус шийдвэрийг эргэн харж, хууль дүрмийнхээ дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж