“Хөх сувд” мөсний баярын хугацааг нь өөрчилжээ | News.MN

“Хөх сувд” мөсний баярын хугацааг нь өөрчилжээ

“Хөх сувд” мөсний баярын хугацааг нь өөрчилжээ

“Хөх сувд” мөсний баярын хугацааг нь өөрчилжээ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 2, 3-нд “Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулдаг. Гэтэл тасралтгүй 16 жилийн хугацаанд тогтмол өдрүүдэд зохион байгуулж ирсэн мөсний баярыг энэ жил хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулах захирамж гаргажээ.

“Хөх сувд” мөсний баярыг анх санаачлан зохион байгуулж байсан Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал асан Д.Батнасангаас энэ талаар тодруулахад “Анх мөсний баярыг 2003 оноос хувийн хэвшлийнхэн өөрсдөө санаачлан зохион байгуулж, өдгөө тасралтгүй 16 жил зохион байгуулж байна. Уг баярын хугацааг 2007 оноос тогтмол болгож, аяллын компаниуд хөтөлбөртөө оруулж ирсэн. Цагаан сарын баяр малчдын хувьд чухал баяр учраас давхцуулахгүйн тулд гуравдугаар сарын 2, 3-нд гэж товлосон. Хөвсгөл аймгийн удирдлагуудын зүгээс шинэ Засаг дарга томилогдож, ийм захирамж гаргасан гэдэг тайлбарыг өгсөн.  Мөн 15 хүнтэй групп жуулчин аль хэдийнэ захиалгаа баталгаажуулчихсан байхад ийм шийдвэр гаргасан! Монголын аялал жуулчлалын холбооноос арга хэмжээ авч, салбар яаманд албан бичиг өгсөн. Салбарын сайд Н.Цэрэнбатын мөсний баярын хугацааг өөрчлөхгүй гэдгийг хэлсэн юм билээ” гэв.

Мөсний баярын үеэр гадаад дотоодын жуулчдад зориулсан уралдаан тэмцээн болох олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм. Тухайлбал, мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээнаав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болдог.

Өнгөрсөн жилийн “Хөх сувд” мөсний баяраар хил залгаа ОХУ-ын Буриад улсын жуулчдаас гадна АНУ, Герман зэрэг орны зочид мөсний баярт оролцсон бөгөөд эхний өдрийн арга хэмжээнд дотоодын 15 мянга гаруй, гадаадын 130 орчим жуулчин, 2200 гаруй тээврийн хэрэгсэл оролцож байжээ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-15 202.179.26.213

аялал жуулчлал нэрээр цөөн хэдэн компаний захирлуудын турийвч л зузаарч байгаа биздээ. Жирийн хүмүүст ёстой падлий байхгуй…..

Avatar

Зочин 2019-11-15 64.119.25.163

Юугаа ч мэдэхгүй нэг ОРк зайлуул аргагүйшдээ, аягүй бол бөөн мөнгө шантаачлаад авчих санаатай үмхийрээд хэвтэж байгаа биз гадныхан чинь энэ Орк шиг хэвтэж байсанаа гэнэт тэнэмээр санагдаад архи а уугаад явчихдаггүй юм, бүтэн жилийн өмнөөс бүх юмаа захиалдаг баталгаажуулдаг юм шүү дээ, хэрвээ өөрчилөхгүй гэвэл тэр олон хүний хохирлыг наад Орк чинь төлөх юм байгаа биз, шүүхэд хандхад 100 хувь ялна

Avatar

ХӨДӨӨНИЙ МAЛ ЗАСАГ 2019-11-15 192.82.67.157

МАНАЙХ ШИГ ИНГЭЖ ДУРААРАА ӨӨРЧИЛДӨГ УЛСАД ҮХСЭН АЦААРАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХӨВ ДЭЭ.
СҮҮЛИЙН 30 ЖИЛ ТӨРИЙН ОРОЛЦООГҮЙГЭЭР ЖИНХЭНЭ БОР ЗҮРХЭЭРЭЭ ХӨГЖИЖ ИРСЭН АЖ-ЫН САЛБАРТ ТӨРИЙНХӨН НЭМЭР БОЛДОГГҮЙ ЮМАА ГЭХЭД НЭРМЭЭС БОЛМООРГҮЙ БАЙНА.
ГАДНЫ АЯЛАГЧДЫН ДИЙЛЭНХ НЬ МАШ ЭРТНЭЭС АЯЛЛАА ТӨЛӨВЛӨСӨН БАЙДАГ БӨГӨӨД DMO -НУУД ТЭНД НЬ ЗОРИУЛЖ МӨН АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭЭ ЗОХИЦУУЛСАН БАЙДАГ.
НЭГ АЙМАГ, СУМЫН ДАРГА АЖ-Д ЯАЖ ТУСЛАХ УУ ГЭЖ БОДОХООС ИЛҮҮТЭЙ ЗҮГЭЭР ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ХУВИЙН АМБИЦАА Л ХАРУУЛЖ БАЙНА.

Avatar

Зочин 2019-11-15 119.40.98.162

Олон улсын жуулчид ирж үздэг бол тогтсон хугацаа их чухал. Тэд манайхан шиг өнөө нь шийдээд маргааш нь ирдэггүй, олон хоногийн өмнө ажлаа төлөвлөдөг

Avatar

ЧД иргэн 2019-11-15 202.179.26.226

Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэж үг байдаг. Хувийн компаниуд орон нутгийн засаг захиргааг үл ойшоон, үл хүндлэх байдлаар арга хэмжээгээ олон жил зохион байгуулж ирсний гороо амсаж байна даа. Аймгийнхаа удирдлагатай асуудлаа урьдчилан ярилцаж тохиролцож байх ёстой шүү дээ. Дураараа дургивал ингэдэг юм…

Avatar

МAЛ 2019-11-15 192.82.67.157

НЭГ ЗАСАГ ДАРГАТАЙ ХАМТРААД ЮМ ХИЙХ ГЭХЭЭР ӨНӨӨХ НЬ ХОЙШОО ГЭДИЙГЭЭД НЭГ БОЛ ЮМ НЭХЭЭД СУУДАГ НЬ ҮНЭН БИЗ ДЭЭ?
АЖ-Д ЯАЖ НЭМЭР БОЛОХ УУ ГЭЖ БОДОХООС ИЛҮҮ ХУВИЙН АМБИЦАА, ЭРХ МЭДЛЭЭ ГАЙХУУЛАХ ГЭСЭН ИЙМЭРХҮҮ ЮМНУУД ЗАСАГ БОЛЖ ЯАДАГ БАЙНА АА.
ЯМАР МАНЖИЙН ДАРЛАЛЫН ҮЕД БАЙГАА ЮМ УУ?

Avatar

Зочин 2019-11-15 66.181.179.128

Засаг дарга гуай их том юмаа. Иргэд оролцогчид жуулчдынхаа ая талыг харах ёстой болохоос хурган хуцан дарга нарын ая тухыг харах албагүй тэд бол угаас иргэдэд үйлчлэх үүрэгтэй иргэдээс цалингаа авдаг ажилтнууд юм. Уул шугамандаа тэрүүхэн тэндээ ихэрхэж байгаа болтой. Тэгвэл аялалын компаниуд очихоо больчиход л асуудалгүй болно доо

Avatar

Зочин 2019-11-15 202.21.100.210

Албан бичиг дээр ЭВЕНТ гэж гадаад үгээр чамирхахгүй ээ засаг дарга гуай

Avatar

Zochin 2019-11-15 192.82.72.80

Hurgan darga 3-r sariin 2, 3-nd huviin ajiltai yum uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж