“Хөх сувд” мөсний баярын хугацааг нь өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

“Хөх сувд” мөсний баярын хугацааг нь өөрчилжээ

“Хөх сувд” мөсний баярын хугацааг нь өөрчилжээ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 2, 3-нд “Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулдаг. Гэтэл тасралтгүй 16 жилийн хугацаанд тогтмол өдрүүдэд зохион байгуулж ирсэн мөсний баярыг энэ жил хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулах захирамж гаргажээ.

“Хөх сувд” мөсний баярыг анх санаачлан зохион байгуулж байсан Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал асан Д.Батнасангаас энэ талаар тодруулахад “Анх мөсний баярыг 2003 оноос хувийн хэвшлийнхэн өөрсдөө санаачлан зохион байгуулж, өдгөө тасралтгүй 16 жил зохион байгуулж байна. Уг баярын хугацааг 2007 оноос тогтмол болгож, аяллын компаниуд хөтөлбөртөө оруулж ирсэн. Цагаан сарын баяр малчдын хувьд чухал баяр учраас давхцуулахгүйн тулд гуравдугаар сарын 2, 3-нд гэж товлосон. Хөвсгөл аймгийн удирдлагуудын зүгээс шинэ Засаг дарга томилогдож, ийм захирамж гаргасан гэдэг тайлбарыг өгсөн.  Мөн 15 хүнтэй групп жуулчин аль хэдийнэ захиалгаа баталгаажуулчихсан байхад ийм шийдвэр гаргасан! Монголын аялал жуулчлалын холбооноос арга хэмжээ авч, салбар яаманд албан бичиг өгсөн. Салбарын сайд Н.Цэрэнбатын мөсний баярын хугацааг өөрчлөхгүй гэдгийг хэлсэн юм билээ” гэв.

Мөсний баярын үеэр гадаад дотоодын жуулчдад зориулсан уралдаан тэмцээн болох олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм. Тухайлбал, мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээнаав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болдог.

Өнгөрсөн жилийн “Хөх сувд” мөсний баяраар хил залгаа ОХУ-ын Буриад улсын жуулчдаас гадна АНУ, Герман зэрэг орны зочид мөсний баярт оролцсон бөгөөд эхний өдрийн арга хэмжээнд дотоодын 15 мянга гаруй, гадаадын 130 орчим жуулчин, 2200 гаруй тээврийн хэрэгсэл оролцож байжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж