Хонгконгийн жагсаалын үеэр хүний амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

Хонгконгийн жагсаалын үеэр хүний амь үрэгджээ

Хонгконгийн жагсаалын үеэр хүний амь үрэгджээ

Эх газрын Хятадын бодлогыг эсэргүүцсэн Хонгконгчуудын эсэргүүцэл тэмцэл гаарч, улам хүчирхийллийн шинжтэй болж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр өчигдөр болсон жагсаалын үеэр Засгийн газрыг дэмжигчид болон тэмцэгчид хооронд мөргөлдөөн болж, 70 орчим насны эрэгтэй толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас нас барсан байна.

Хохирогч мөргөлдөөн болох үеэр гудамжинд цэвэрлэгээ хийж байсан ба энэ үеэр жагсагчдын нэг түүний толгой руу тоосгоор цохиж гэмтээсэн аж. Эмнэлгийн тусламж авсан ч биеийн байдал нь хүнд байсаар өнгөрсөн шөнө нас барсан гэнэ.

Хонгконгод эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш буюу өнгөрсөн зургаан сарын хугацаанд нийт 4000 гаруй хүн баривчлагдаж, 1500 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн гэсэн тоо баримт бий.

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж