Нээлттэй дуудлагын худалдааны зар

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

Нээлттэй дуудлагын худалдааны зар

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэрийн дагуу өөрийн эзэмшлийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 дугаар байрны 370 м2 талбай бүхий орон сууцыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.

1. БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тус орон сууц нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цэцээ гүн” хотхоны Таун хаус-41/5 тоотод байрладаг бөгөөд 370 м2 талбайтай 3 давхар орон сууц юм. Барилгыг 2013 оны 12 дугаар сарын 12-ны 2013/473 тоот актаар Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан.

Бүрэн цутгамал барилга, цутгамал шугам суурьтай, хуйлмал зөөлөн дээвэртэй, вакуум цонхтой, паркетан шалтай. Доороо зоорийн давхар нь дасгалын болон угаалгын зориулалтаар ашиглагддаг, нэгдүгээр давхартаа 2 машины гаражтай, дээд давхартаа террастай, 6 өрөө (зочны, гал тогоо, ажлын, хүүхдийн, унтлагын ба амралтын өрөө)-тэй. Дулаан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, цэвэр ус нь гүний худгаас хангагддаг.

2. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

1Дуудлагын худалдаа болох хугацаа2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 14:00 цагт
2Дуудлагын худалдаа болох газарХНН “Улаанбаатар төмөр зам”-ын Удирдах газарт
3Худалдах доод үнэ1 504 050 000 (нэг тэрбум таван зуун дөрвөн сая тавин мянган) төгрөг
4Дэнчингийн хэмжээХудалдах доод үнийн 10 хувь буюу 150 405 000 (зуун тавин сая дөрвөн зуун таван мянган) төгрөг
5Дуудлагын худалдаанд оролцох хураамжИргэн: 50000

Аж ахуйн нэгж: 100000

6Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөлХудалдан авагч нь дуудлагын худалдаагаар авах ХНН “Улаанбаатар төмөр зам”-ын хөрөнгөнд бүртгэлтэй орон сууцны үнийг 14 хоногийн дотор төлнө.
7Дэнчинг байршуулах дансДансны нэр: МЗХНН Улаанбаатар төмөр зам

Банк: ХХБанк

Дансны дугаар: 405011128

 

8ХНН “Улаанбаатар төмөр зам”-ын регистрийн дугаар2076675

3. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл Улаанбаатар төмөр замын Удирдах газрын 127 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг үнэн зөв, цэвэр бөглөж дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргийг хавсаргана.

4. МЭДЭЭЛЭЛ АВАХ

ХНН “Улаанбаатар төмөр зам”-ын хөрөнгөнд бүртгэлтэй орон сууцыг газар дээр очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны удирдамж, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Улаанбаатар төмөр замын Удирдах газрын 127 тоот өрөөнд ирж авна уу.

Лавлах утас: 99100480, 86114763

ХНН “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж