Үндсэн хуулиа баталсан МАН-ынхан зад найрлажээ

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулиа баталсан МАН-ынхан зад найрлажээ

Үндсэн хуулиа баталсан МАН-ынхан зад найрлажээ

МАН-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаа “угааж” өчигдөр үдэш найрлажээ.  Таван сар тасралтгүй Үндсэн хуулийн төслийг “нухсан” хүчээ хундага тулган мялаасан нь хэтэрсэн  бололтой, өнөөдөр товлогдсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болох эсэх нь одоогоор тодорхойгүй, УИХ-ын гишүүн О.Баасанхүү ганцаараа Төрийн ордонд ирсэн тухай жиргэж байна.

Чуулган хуралдвал Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Л.Даваасүрэн нарыг огцруулах асуудлыг хэлэлцэх, Ерөнхий сайдын мэдээллийг сонсох ёстой юм.

FATF-аас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан тул УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын харьяа хоёр байгууллагынхаа удирдлагад хариуцлага тооцох асуудлыг оруулж ирсэн. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг төв банкны ерөнхийлөгчийг огцруулах асуудал дээр байр суурь зөрүүтэй хуваагдчихаад байгаа. Хэрэв өнөөдөр чуулган хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцвэл эцэслэх боломжтой.

Үнэмлэхүй олонхийн суудал авсныхаа хэргийг гаргахгүй байна гэж өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд мяалуулж ирсэн УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар олон нийтээс коко аваад байна. Олдсоноосоо өлдөн, хоёр талцан уралцаж байсан эрхмүүд ч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсандаа баярлацгаан, бие биедээ амжилт хүсэн, тэврэлдэж, "зовлон"-гоо ч мартан, эвлэрэв бололтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж