Дандар баатарын үр хүүхдүүд гомдолтой байна

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

Дандар баатарын үр хүүхдүүд гомдолтой байна

Дандар баатарын үр хүүхдүүд гомдолтой байна

Халх голын байлдааны 80 жилийн ойд зориулсан Монгол кино нэгтгэлийн бүтээсэн "Бууны сумыг буцааж болдоггүй" түүхэн уран сайхны кино нээлт өчигдөр /2019.11.14/ Тусгаар тогтнолын ордонд болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон байна. Энэ үеэр Төмөр овогтой Дашдэндэв гэх иргэнийг Дандар баатарын хүү хэмээн н.Сүндэрьяа гэх охиныг зээ  нь гэж танилцуулсанд Дандар баатарын үр хүүхдүүд гомдолтой байгаа аж.

 

Домогт баатар Л.Дандар ах дүү гурвуулаа. Одоо Дандар баатрын ууган хүү, 74 настай Д.Ганбаатар гуай ганцаараа үлдсэн гэдгийг түүний охин Г.Гангамөрөн хэлсэн юм. Ач охин Г.Гангамөрөн нь өнгөрөгч тавдугаар сарын 28-нд өвөөгийнхөө төрсөн өдрөөр “Домогт баатар Дандар” номын нээлтээ Шангри-Ла центрт хийж байсан.

Энэ үеэрээ “Миний бичсэн номонд өвөөгөө зөвхөн Халх голын баатар гэдгээр нь бус хэлмэгдэж байсан он жилүүддээ юу хийж байсан тухай өгүүлнэ. Мөн өвөөгөөсөө гадна таван үеэ болон тэр үеийн бүх сайхан дайчин баатруудаа энэ номондоо дурдсан. Өвөө маань 1914 оны тавдугаар сарын 28-нд төрсөн. Тэрээр 1939 оны тавдугаар сарын 28-нд Халх голын дайны шийдвэрлэх тулааныг хийж, хорооныхоо дайчин нөхдөө алдаж байсан. Тийм учраас өвөө маань энэ өдрийг сэтгэл зүрхэндээ үүрд хадгалан үлдсэн байдаг” хэмээн ярьсан байдаг.

Домогт баатар Л.Дандарын тухай мэдэхгүй хүн Монголд байхгүй биз. Тэрээр 1914 оны тавдугаар сарын 28-нд төрсөн бөгөөд 1935 онд ЗХУ-ын Тамбов хотын нэгдүгээр морин армийн нэрэмжит цэргийн дунд  сургуульд хуваарилагдан очиж суралцсан байдаг. Тамбовын морин цэргийн дунд сургуулийн сонсогч эх орондоо ирэхэд Монгол Улсын зүүн хязгаарын түгшүүр улам нэмэгдэж, эх орон нь дайны өндөржүүлсэн бэлэн байдалд угтсан талаар түүний ач охин Г.Гангамөрөний бичсэн “Домогт баатар Дандар” номонд дурджээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж