МҮЭХ: НДШ-ийн нэмэгдэлд Ерөнхийлөгч хориг тавих ёстой | News.MN

МҮЭХ: НДШ-ийн нэмэгдэлд Ерөнхийлөгч хориг тавих ёстой

МҮЭХ: НДШ-ийн нэмэгдэлд Ерөнхийлөгч хориг тавих ёстой

МҮЭХ: НДШ-ийн нэмэгдэлд Ерөнхийлөгч хориг тавих ёстой

“Даатгалын өгөөжийг нэмэгдүүлье”, “Улсын төсвийн тодотголд ХАБЭА-н зардлыг тусга” хэмээх бичиг барьсан Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2019.11.15/ нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж сануулах жагсаалыг зохион байгуулж байна.


Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны Улсын хэлэлцээрт тусгагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал, цалин хөлс зэрэг асуудлын хэрэгжилтийг шаардах, нийгмийн даатгал нэмэгдүүлж байгааг эсэргүүцэх, Тэтгэврийн болон Эрүүл мэндийн даатгалын хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, Капитал банкинд хадгалуулсан гэх татвар шимтгэл төлөгчдийн мөнгийг яаралтай барагдуулах, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Үндэсний гурван талт хороог яаралтай хуралдуулах зэрэг шаардлагыг жагсагчдын зүгээс тавьж, Сангийн яамны холбогдох мэргэжилтэнд шаардлагыг хүлээлгэн өгсөн юм.

Х.АМГАЛАНБААТАР: ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИХ ЁСТОЙ

 Энэ үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярихдаа “Ирэх 2020 оны улсын төсөвт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг огт тусгалгүй баталлаа. Ингэснээр хувийн  болон төрийн төсөвт байгууллагуудад үйлдвэрлэлийн осол гарч, хүний амь нас, эрүүл мэнд хохирох үед ямар нэгэн үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй болж байна гэсэн үг. Энэ хариуцлагыг Монгол Улсын Засгийн газар хүлээх ёстой. Хуулиар бол төсөвт тусгаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг аливаа үйл ажиллагаанд зарцуулах үүрэгтэй байдаг. Хоёрдугаарт нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин хоёр хувиар нэмэгдүүлж байгаа шийдвэрийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа сануулсан. Харамсалтай нь энийг улсын төсөвт нэмэгдүүлж, тусгалаа.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж буй шийдвэрээ салбарын сайд нь тайлбарлахдаа “Улсын төсвийн алдагдлыг бууруулахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүслээ” гэдэг хариуцлагагүй мэдээллийг хийсэн. Алдагдлыг нөхдөг гарц нь нийгмийн даатгалын шимтгэл биш. Нийгмийн даатгалыг төлөх үү, үгүй юу гэдэг нь даатгуулагчийн бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын 2020 оны улсын төсөв нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох нийгмийн даатгалын тухай багц хуулийг ноцтой зөрчсөн учраас Улсын их хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой. Засгийн газар энэ асуудлыг эргэн авч үзэж, УИХ-д дахин өргөн барих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих ёстой” гэв.

“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ТАВАН ХУВИАР НЭМЭХ НЬ БУРУУ”

Жагсагчид Сангийн яамнаас үргэлжлүүлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд жагссан юм. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Та бүхэн санаж байгаа бол манай холбооноос Олон улсын вальютын сангийн хөтөлбөр хэрэгжих үеэс эхлэн тэтгэвэр, долоон төрлийн татвар нэмсэн асуудлыг тавьсан. Харамсалтай нь тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр толгойлуулсан хүмүүст Олон улсын вальютын сангаас “Төсвийн зардлаа багасга” гэдэг шаардлагыг тавихад манай Засгийн газар татвар, шимтгэл нэмэх шийдвэрийг сонгосон.

Гэтэл өнөөдөр үнэхээр төсвийн алдагдлаа багасгая гэж байгаа бол төрийн үрэлгэн зардлаа танаж, төсвөөс идэж ууж байгаа мөнгөө багасга. Дээрээс нь энэ тансаг хэрэглээний татвараа нэм. Нийгмийн баялгийн дийлэнх хувийг нийт хүн амын тун цөөн хувь нь хүртэж байна. Тэр  тэрбум төгрөгийн үнэтэй хаус, 10, 20 сая төгрөгийн орлоготой хүмүүсийнхээ татварыг нэмээч ээ. Ингэхгүйгээр нийт 1.1 сая орчим жирийн ард иргэдийн нийгмийн даатгал төлж буй шимтгэлийг гурван жилийн хугацаанд таван хувиар нэмж байна. Энэ бол дэлхийд хаана ч байхгүй жишиг. Бидний шаардлагад хариу өгөхгүй бол улс даяар жагсана” гэлээ.

“ТӨР ЗАСАГ АРД ТҮМНЭЭ ЯАЖ АМЬДАР ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ”

 “Ирэх оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлбэл жирийн ард иргэдийн амьдрал хүндээр тусна. Одоо авч байгаа цалингаасаа нийгмийн даатгал төлөхөд илт хасагдаж байгаа юм чинь нэмэгдвэл цалин авч чадах уу. Өнөөгийн нийгэмд ажилгүйдэл хэр хавтгайраад байгаа билээ. Залуучууд нь цалин мөнгөө голоод ажилд орохгүй, нийгмийн даатгал төлөхөөс зугтааж байгаа нь үүнтэй л холбоотой шүү дээ” хэмээн жагсаалд оролцож буй иргэдийн төлөөөлөл иргэн Б.Отгонтуяа бухимдав.

Мөн жагсагчдын төлөөлөл Х.Аюуш гуай “Одоо цагт бинзен шатахуун, хэрэглээний бараа ямар өндөр үнэтэй байгаа билээ. Энэ үед нийгмийн даатгалын шимтгэлээ нэмэх нь маш буруу шийдвэр. Төр засаг нь ард түмнээ яаж амьдар гэж хэлж байгаа юм. Жирийн иргэдийн нуруун дээр л хамаг ачаагаа үүрүүлдэг шийдвэрийг тэвчээд суугаад байж болохгүй” гэдгийг хэлж байлаа.

Жагсагчид холбогдох яаманд өгсөн шаардлагын хариугаа энэ сарын 18-нд авах бөгөөд хэрэв шаардлагад хариу өгөхгүй бол улс даяар жагсана гэдгийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс мэдэгсэн юм.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГДР 2019-11-15 103.57.94.65

НДШ нэмсэн нь байж болшгүй зүйл. Нэмэхгүй байх олон арга боломж байгааг судлаад шийдвэр гаргавал болох юм . МАОЭНХолбооны Х.Ганбаатар яагаад ажил олгогч эздийн эрх ашгийн төлөө дугарахгүй байна. Засгийн газар тухайлбал ХНХЯамны сайдтай тохироод амаа таглуулсан юм байлгүй. Эздүүд эрх биш нэгийг бодох болсон байх шүү.

Avatar

ZUB SH TEE 2019-11-15 112.72.12.11

ENE NIIGMIIN DAATGAL BISH NIIGMIIN LUIBAR BOLJ B.NAA… ENE DAATGALIIN MUNGUUR XALAMJAA UGDUG BUUUURCH TENEG SH TEE….BOLIEOOOOOOOOO

Avatar

Зочин 2019-11-15 64.119.19.75

Зов дэмжиж байна ер нь татваруудыг буулгах хэрэгтэй 2.0 сая тогрогноос дээш татвар авах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-11-15 66.181.190.100

Наад байшин доторхи ажилчид бид нар яасийн гэж гайхаж байгаа байлгүй тэнд очиж жагсахдаа ч яахав тэнэгүүд

Avatar

МАН-н УИХ гишүүн хүчин мөхөс эмэгтэй хүчиндэж улаан махны хэрэг үйлдсэнг мартаж чадахгүй 2019-11-15 202.21.100.210

Нийгмийн амьдралын доод түвшинд амьдарч байгаа иргэдэд 7 төрлийн татвар нэмсэн МАН-г түүхийн тавцангаас зайлуулж өв хөрөнгийг хураах цаг болсон. 1932,1937 онд гэм зэмгүй 30 мянга гаруй ард иргэдээ хороосон түүхийн хар гэмийг МАН үүрэх ёстой. 1959 оны нэгдэлжих хөдөлгөөн нэрээр ард түмний хөрөнгийг нийгэмжилсэн дээрмийг мартаж болохгүй. МАН татвар төлөгчийн мөнгийг 3% хүүтэй авч 36% хүүтэй мөнгө хүүлэн баяжиж байгааг яагаад улсын ерөнхий прокурор шийдэхгүй байгаа юм вэ.

Avatar

zochin 2019-11-15 64.119.17.238

7 turliin tatvar nemj bhad yugaa hiij haana yavjiisen malnuud ve? yostoi malnuud yumaa ter ued ni jagsahgui nemsen hoino ni serj baidag. odoo oriotson borooo. ene tsenher kurtkatai uvgun shar hadnaas orgood irtsen bn

Avatar

zochin 2019-11-15 64.119.17.238

2020 ond hend sanalaa uguhuu sain bodotsgoogooroi. daraa ni turuu uzen yadav malnuudaa. 6 sar uldlee uheriin suulen deer h**** gegcheer teseed tatvaraa tultsguu uur songolt bhgui. bi lav ta nariig demjij jagsaj temtsehgui gedgee helchii.

Avatar

Зочин 2019-11-15 202.55.188.34

ЭНЭ ХҮМҮҮС ХААНА БАЙЖ БАЙГАХД ГЭГЭТ ГАРААД ИРЭЭ ВЭ ХАРЬ ГАРИГААС ИРСИЙМУУ .ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ТҮРҮҮЧИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАТЛАСАН .ЧИХ ДӨЖӨРТӨЛ Л ЯРЬСАН ДАГ.ГЭНЭТХЭН ЮУ БОЛОВ.ДАНДАА ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС СҮРЖИН ЦУВ НӨМРӨХ ЮМ .ХУДЛАА ГАРУУД

Avatar

Зочин 2019-11-15 103.229.121.153

3 жилийн өмнө манай улс дефолт зарлах шахаад тухайн үеийн Сангийн сайд Чойжоо тэргүүтэй нөхөд IMF-н өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдаж НДШ-г үе шаттайгаар нэмэх асуудал яригдаж байхад бүгдээрээ мал шиг чимээгүй байчаад одоо нэгэнт хууль нь батлагдаад үргэлжлээд явж байгаа юманд гэнэт мэдсэн юм шиг ингэх юм уу тээ. Арай л short memory-той бнааа манайхаан. Сонгуулийн өмнөх жил болохоор л ингэх юм, яацарцан улсууд вэ…

Avatar

Зочин 2019-11-15 64.119.26.38

2020 онд бид сонголтоо л зөв хийхгүй бол ядуу оны хамгийн өндөр татвартай иргэд хэвээр байж бүгд гуйлгачин болох нь дээ.

Avatar

зочин 2019-11-15 202.131.225.197

ХАБЭА-н хуулийг бүрэн төгс мөрдүүлэх хэрэгтэй байна. МХЕГ-нхан хэрэгжилтэнд хяналт тавьдаг. Төсөвт суулгахыг шаардах биш хэрэвээ төрийн байгууллагуудад энэ зардлыг төсөвт суулгаагүй бол хуулиараа хариуцлага хүлээнэ. Баталсан хуулиа мөрдүүлэхэд өөрсдөө жишиг болмоор юм даа.

Avatar

Zochin 2019-11-15 103.50.206.40

Demjij bn xorig tavix xeregtei!

Avatar

зочин 2019-11-15 202.126.88.159

Зөвхөн НДШ нэмэгдсэнэй холбоотой ард нийтийн цуглаан хийх хэрэгтэй. Засаг эниигээ ойлгохгүй бол 2020 онд будаа шүү. Сонгогчид эдийн засаг гэж юу вэ гэдгийг идэх хоол, өмсөх хувцас, орох орноороо л хэмжиж мэддэг юм үхрүүдээ.

Avatar

Зочин 2019-11-15 202.55.188.39

Ундармааг яагаад ярихгүй байна? ҮЭ тэрэнд бас хадгаламжаа дээрэмдүүлээ биз дээ?

Avatar

Зочин 2019-11-15 203.91.118.206

Зөв нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг эсэргүүцэж байна Ажлын байр бэлтгээд ажилтай орлготой байлгасныхаа төлөө ажил олгогч өндөр хувиар татвар төлнө гэж юу байх вэ ? ажилчдынхаа цалинг ч нэмж чадахгүй байгаа ба цалин нэмэхээр НДШ маш ихээр төлөх болохоор хувийн аж ахуйн нэгжүүд цалин нэмж чадахгүй байна Энээс чинь болоод далд эдийн засаг хоёр тайлан гэх мэт юм гараад байна.Үүнийг анхаарч ухаалаг шийдвэр гаргах их хурлын гишүүн хуувь санаачлаачээ.

Avatar

Зочин 2019-11-15 103.111.68.3

ЭХЛЭЭД ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧДААСАА НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГӨӨ ГАРГУУЛЖ АВААЧЭЭ, ЭСВЭЛ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫНХАН ӨӨРСДӨӨ ОРОЛЦООД ХУЛГАЙЛЧИХСАН ЮМ УУ? ТИЙМ БОЛ ГАНТУЛГА ГУАЙТАЙ НИЙЛЭЭД ТЭМЦЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БОЛСООН..

Avatar

ААК 2019-11-15 119.40.98.210

ХОРИГ ТАВИХГҮЙ БОЛ ТЭТГЭВЭРТ НЬ ЭРТ ГАРГАХГҮЙ АЖИЛ ХИЙХЭЭР ШИМТГЭЛ НЭМЭЭД ЯАХ УУ, ХЭЦҮҮ ЮМАА 2020 ОНЫ СОНГУУЛИАР ТЭТГЭВРИЙН НАСЫГ БАГАСГАХ УЛС ТӨРИЙ ХҮЧИНГ СОНГОХЫГ АРД ТҮМЭНДЭЭ УРИАЛЖ БАЙНА. АМЖИЛТ

Avatar

Зочин 2019-11-15 103.212.118.233

Ерөнхийлөгч юү гэж хориг тавьдгийн тэгээд хаа хамаагүй газар очиж жагсаад байхдаа ч яахав

Avatar

зочин 2019-11-15 202.126.89.217

аливаа нэг юм 2талтай байх юм. НДШ нэмэхгүй бол ахмадууд тэтгвэрээ авч чадахгүй болоод бна тэгээд яахуу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж