Герман: Эмэгтэйчүүдийн хормойн доороос зураг авахыг гэмт хэрэгт тооцно | News.MN

Герман: Эмэгтэйчүүдийн хормойн доороос зураг авахыг гэмт хэрэгт тооцно

Герман: Эмэгтэйчүүдийн хормойн доороос зураг авахыг гэмт хэрэгт тооцно

Герман: Эмэгтэйчүүдийн хормойн доороос зураг авахыг гэмт хэрэгт тооцно

Герман улсын засгийн газар өчигдөр /2019.11.14/ “upskirting” буюу эмэгтэй хүний хормойн доороос зураг, дүрс авах үйлдлийг гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг дэмжсэн байна. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн хормойн доороос зураг авах, ариун цэврийн өрөөнд нууц камер байрлуулах зэргээр зураг бичлэг хийж, үүнийгээ төлбөртэй сайт, цахим сүлжээнд дээр тавьж зарах гэх мэт хууль бус үйлдлүүд газар аваад байгаа билээ.

Мөн өчигдрийн дэмжигдсэн хуулиуд дотор нас барсан хүний гэрэл зургийг зөвшөөрөлгүй авч тараахыг гэмт хэрэгт тооцдог болж, зөрчвөл хоёр хүртэл жил хорих ялаар шийтгэхээр тусгасан байна.

Герман улс даяар хормой доороос зураг авах явдлыг хуулиар хориглохыг шаардсан хөдөлгөөн өрнөж, 100,000 гаруй хүний гарын үсэг цуглуулаад байгаа аж. Сингапур улс өнгөрсөн тавдугаар сард ийм үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор болж, хуулиндаа тусгасан бол Франц улс наймдугаар сард уг үйлдлийг хуульчилжээ.  Өмнөд Солонгост мөн энэ төрлийн хууль бус үйлдэл ихээр гардаг бөгөөд үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөсөн билээ.

Эх сурвалж:  DW

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Onom 2019-11-15 66.181.161.68

Xexe oilgolt alga tanust.

Avatar

Зочин 2019-11-15 202.9.43.111

umhii bugsiig hen tooj zurag dardag bianaa zugeer l neg yalgdasnii system shdee naadahchin

Avatar

HM 2019-11-15 90.214.89.145

Эмэгтэй хүн тэр чигээрээ гоо сайхны дээд урлаг гэдэг биздээ. Урлагт дуртай хүмүүс шоронд орох юмуу? Одоо тэгээд эротик кино бас хууль бус болж байгаа юмуу?

Avatar

Зочин 2019-11-15 58.230.1.46

90.214.89.145 чам шиг сэтгэцийн өөрчлөлттэй, гаж донтой новшнууд (хэдэн гаж новшнуудаас болж монгол эрчүүд бүгд адгийн новшнууд гэсэн ойлголт бий болж байна) Монголыг минь бузарлаж байгаа болохоор л Монгол улс огт өөдлөхгүй байгаа юм даа.

Avatar

Зочин 2019-11-15 66.181.178.210

Gaj urlag

Avatar

Зочин 2019-11-15 66.181.178.210

Ene zurag dardag gazar bish geh oilgoltiig toruulehgui bol urlag geh oilgoltiig mongold oruulahaar mongoliin es zanshiltai torihgui baidag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж