Герман: Эмэгтэйчүүдийн хормойн доороос зураг авахыг гэмт хэрэгт тооцно

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

Герман: Эмэгтэйчүүдийн хормойн доороос зураг авахыг гэмт хэрэгт тооцно

Герман: Эмэгтэйчүүдийн хормойн доороос зураг авахыг гэмт хэрэгт тооцно

Герман улсын засгийн газар өчигдөр /2019.11.14/ “upskirting” буюу эмэгтэй хүний хормойн доороос зураг, дүрс авах үйлдлийг гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг дэмжсэн байна. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн хормойн доороос зураг авах, ариун цэврийн өрөөнд нууц камер байрлуулах зэргээр зураг бичлэг хийж, үүнийгээ төлбөртэй сайт, цахим сүлжээнд дээр тавьж зарах гэх мэт хууль бус үйлдлүүд газар аваад байгаа билээ.

Мөн өчигдрийн дэмжигдсэн хуулиуд дотор нас барсан хүний гэрэл зургийг зөвшөөрөлгүй авч тараахыг гэмт хэрэгт тооцдог болж, зөрчвөл хоёр хүртэл жил хорих ялаар шийтгэхээр тусгасан байна.

Герман улс даяар хормой доороос зураг авах явдлыг хуулиар хориглохыг шаардсан хөдөлгөөн өрнөж, 100,000 гаруй хүний гарын үсэг цуглуулаад байгаа аж. Сингапур улс өнгөрсөн тавдугаар сард ийм үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор болж, хуулиндаа тусгасан бол Франц улс наймдугаар сард уг үйлдлийг хуульчилжээ.  Өмнөд Солонгост мөн энэ төрлийн хууль бус үйлдэл ихээр гардаг бөгөөд үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөсөн билээ.

Эх сурвалж:  DW

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж