Их Британи улсын нийслэл Лондон хотноо мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн АТР оны сүүлчийн тэмцээн болох шилдэг 8-н өрсөлдөөн буюу АТР финалс тэмцээн явагдаж байна. Хэсгийн тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд энэ шатанд нэг хэсэгт багтсан Р.Федерер болон Н.Жокович нарын тоглолт сонирхолтой боллоо. Дэлхийн 2 шилдгүүдийн тоглолт 6-4, 6-3 харьцаагаар Р.Федерерийн ялалтаар өндөрлөсөн юм.
Швейцарын шилдэг теннисчин Р.Федерер хамгийн сүүлд 2015 оны АТР финалс тэмцээний хэсгийн тоглолтонд Н.Жоковичийг хожиж байжээ. Түүнээс хойш 5 удаа таарч тоглоход бүгдэд нь Серби теннисчин хожиж байсан байна. Энэ удаагийн АТР Финалс тэмцээний хэсгийн тоглолтонд ялалт байгуулсан Р.Федерер хагас шигшээд шалгарч байгаа бол Н.Жокович тэмцээнээ өндөрлүүллээ.
Б.БЯМБАБАЯР