Хойд туйлд болох “Fjallraven-2020” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга Монгол улсын цагаар 2019 оны 11 сарын 14-ны 17,00 цагт эхэлж байна. Монгол хүн 2015 оноос хойш оролцдог болсноор монголчуудын олонхи нь энэ аяллын талаар мэдээлэлтэй болоод байгаа.
“Fjallraven” нохойтой чарганы уралдаанд 2015 онд Э.Цэрэн, АНУ бүсээс 2016 онд Б.Загдаа, 2017 онд Бааска, 2018 онд C.Номин оролцож, ялагч болж байсан юм.
Харин энэ жилийн уралдаанд Хойд Америкийн бүсээс /АНУ-Канадын/ Сан-Франциско хотод нягтлан бодогчоор ажилладаг, 52 настай Чойжилжавын Даваадулам өрсөлдөж байна.
Иймд та бүхэн энэхүү линкээр нэвтэрч , Ч.Даваадуламд саналаа өгөөрэй. Эр зориг, тэсвэр хатуужил шалгадаг энэхүү хүнд бэрх сорилд монгол хүн оролцсоноор дэлхий даяар эх орноо эерэгээр сурталчлах сайхан боломж гарч ирж байгаа юм.
bilguun 2019-11-15 202.126.88.65
demjij bn
Зочин 2019-11-15 66.181.184.224
Demjij bna
Зочин 2019-11-15 66.181.161.78
Амжилт хүсье дэмжиж байна
болор 2019-11-15 78.209.187.2
битгий дэмжээрэй монголчуудаа. мөнгөө төлөөд өөрсдөө яваг. анх Цэрэнг монголчууд тэр чигээрээ шахам цахим ертөнцөд дэмжээд яалаа даа. нөгөөх чинь өөрийнхөө сайнд нохойгоор чирүүлсэн юмшиг өөрийгөө од болчихлоо гэж сэтгээд эргээд монголчуудыг цахим ертөнцөд ёстой нэг нулимж эхэлсэн билээ.
Зочин 2019-11-15 202.131.248.90
Gana Ganbaatar бас өрсөлдөж байгаа юм байна. Хойд америкаас манай хоёр эхэнд нь явж байна.
zochin 2019-11-15 66.181.189.244
Бааска гэж 2017 оны нохой юу?.