Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ | News.MN

Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ

Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ

Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ

Монголын шинэ цагийн түүхэнд 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр онцгой өдрөөр тэмдэглэгдэх эрхээ олж авч чадлаа. Энэ өдөр Монголын парламент Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө баталсан нь улс төрийн тогтворгүй байдалд тодорхой хязгаар тавьснаараа түүхэнд үлдэх юм.

Монголын нийгэмд системийн гажиг үүссэн гэсэн санаа сүүлийн жилүүдэд хууль тогтоогчид, хуульчид ч, иргэдийн дунд идэвхитэй өрнөж байв. Энэхүү тогтолцооны гажигийн нэг хэсэг Үндсэн хуульд бий. Мэдээж хэрэг бүх бурууг Үндсэн хуульд тохох учиргүй ч засаглалыг бүрдүүлэх зарчмаа хуульчилсан Үндсэн хуулийн заалтууд цаг үеэсээ хоцрогдсон нь тогтолцооны гажгийн нэг том шалтгаан хэмээн болж байгааг тайлбарлаж ирсэн юм.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 2008-2012 онд байгуулагдсан УИХ-ын үеэс идэвхитэй хөндөж эхэлсэн. Энэ ажлыг Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн УИХ хэрэгжүүлж, өчигдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төслөө УИХ-ын 63 гишүүний ирцтэй өөрчилж чадлаа. УИХ-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш таван сарын турш, зуны саруудад ч завсарлагагүй хэлэлцэгдсэн.

УИХ-ын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал ирсэн бол төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан байв. Нэгдсэн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцсэн юм.

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬД:

  • -Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх,
  • -Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө,
  • -Улс төрийн нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана,
  • -Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно,
  • -Шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлууд багтсан,
  • – УИХ-ын гишүүн эгүүлэн татагдах заалт тусгагдсан гэх мэт нийтээрээ эрэлхийлж, шийдэхийг хүсч байсан олон давуу талууд тусгагдлаа.

Үндсэндээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт нь төр тогтвортой, засаглалууд тэнцвэртэй, шүүх хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо зөв тийш эргэх эхлэлийг тавиад байна. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль батлагдсаны дараа хэлсэн үгэндээ “Шинэ Үндсэн хуулийг батлах ажил амар хялбар өрнөөгүй. Бэрхшээл саад тохиолдсон гэхээсээ илүүтэй асар их хариуцлага, эх орон, ард түмэн, ирээдүй маргаашаа бодсон чин сэтгэл, хичээнгүй тууштай зүтгэл, нөр их хөдөлмөрийг шаардсан гэж хэлж болно. Ойлголцол, зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүчээр түрэхийг бус, хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталж ажиллалаа. Төсөл, санал ирүүлж, зөвшилцөн хэлэлцэж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад талархаж байна хэмээсэн. Түүхийн хуудсыг эргүүлэн ганцхан жишээ хөндөж үзье. Монгол Улс Үндсэн хуультай болсон 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар огцорсон байдаг. Энэ нь нэг Засгийн газар дундажаар 1.7 жил ажиллаж, 27 Ерөнхий сайд мэндэлсэн гэсэн үг юм. Ерөнхий сайдаа дагаад Засгийн газрын танхимд салбар салбарт шинэ сайдууд томилогдсон. Харин энэхүү 27 жилд сайдын суудалд 300 хүн сууж үзжээ. Ийм гунигтай түүх бүтээгдсэн 30 жилийн хугацаанд улс орны хөгжил тушигдаж, нийгэм өнөөдрийн хэмжээнд хүртэл хямарсан нь үнэн юм. Байдал энэ хэвээр үргэлжилж, дахин хоёр сонгуулийн ард гарахад л монголчууд Засгийн газраа огцруулсан үзүүлэлтээрээ Гиннесийн амжилтанд бүртгүүлж ч мэдэхээр байсан юм. Гэвч өчигдрөөс энэ гашуун түүх ард хоцорч Монголчууд нам, улс төр, бүлгийн ашиг сонирхлоос ангид, зөвхөн Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн Үндсэн хуультай боллоо. Энэ бол Г.Занданшатарын тэргүүлсэн парламентын амжилт болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-11-15 66.181.188.85

МАН ӨӨРСДИЙНХЭЭ ЭРХ МЭДЛИЙГ БАТАЛГААЖУУЛСАН "ХАР ӨДӨР" ГЭЖ ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДЭНЭ.

Avatar

Zochin 2019-11-15 73.192.212.81

https://www.youtube.com/watch?v=6fXT3a0QCG0

Heregtei medee bna.

Avatar

Зочин 2019-11-15 63.141.48.247

89 89

Avatar

Зочин 2019-11-15 66.181.178.189

yamr ch gsn alkham bolloo

Avatar

Иргэн 2019-11-15 202.170.68.162

Ашгүй нэг байнга солигдоод байдаг сайд нар нь тогтвортой, улсын хуралд барьцаалагдаагүй, мэргэжлийн боловсон хүчингүүд төрж гарах, төр тогтвортой болох эхлэл тавигдлаа

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-11-15 66.181.178.225

1/Сонгуулийн олонхийн тогтолцоог Үндсэн хуульд авч үлдсэнээрээ МАН ирэх 8 жил төрийн эрх барих зорилгоо хангахад ТОМ АЛХАМ хийлээ.УБ хотод өөр ч, хөдөөд бусад намууд МАН-тай өрсөлдөхөд хэцүү. 2/Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүх юм сайн сайхан болчихно гэвэл гэнэн хэрэг болно. Гэхдээ энэ чиглэлд НЭГ АЛХАМ хийлээ.ОДОО ДАГАЖ ГАРАХ ХУУЛИУДАА ЯАРАЛТАЙ, ТУН ЧАМБАЙ БОЛОВСРУУЛЖ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ.Ингэж чадвал энэ нэмэлт, өөрчлөлтийн үр өгөөж улам мэдрэгдэх болно. 2019.11.16

Avatar

Зочин 2019-11-15 207.6.112.23

Byambasuren guai bol ooroor tailbarlaj ogson. Muusain luivarchid

Avatar

Зочин 2019-11-15 59.153.112.73

МЭРГЭЖЛИЙН ПИАРЧИН ЮМАА ХСҮХ . ХАРААД БАЙХАД ЭХЛЭЭД СЕНСААЦ ТАРИАД АРААС НЬ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙГАА БОЛЖ ӨӨРИЙГӨӨ МАГТУУЛДАГ АРГАТАЙ .НЭГ СЕНСААЦЫГ НӨГӨӨГӨӨР ДАРДАГ . ЭДНИЙ НЭР ТӨР МАГТААЛ ХЭРЭГГҮЙ ШДЭЭ . ЖИРИЙН ИРГЭД БИДНИЙ АМЬДРАЛ ДЭЭШИЛСЭН , АЖИЛ ОРЛОТОЙ БАЙХАД Л БОЛОХ Ш ДЭЭ.ГЭТЭЛ ВАЛЮТЫН ХАНШ , МАХНЫ ҮНЭ , БЁНЗИН ТОС АРАЙ Л БГАА БИЗ ДЭЭ .ЯДУУРАЛ АСАР ИХ БНА . ЭНЭ 4 ЖИЛ ХСҮХ БИДНИЙ АМЬДРАЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЁСТОЙ БСАН .ЭНЭ ГОЛ АЖИЛ ЕРӨӨСӨӨ ЯВСАНГҮЙ .БҮХНИЙГ ӨМНӨХ РҮҮ ЧИХСЭН НЭГ НАМ ӨМӨӨРӨГСӨД

Avatar

Зочин 2019-11-15 59.153.112.73

ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХ МЭДЛИЙГ БАТЖУУЛСАН ЗААЛТУУД Л ОРЖ БНА ШДЭЭ ..МӨНХИЙН ДАРГА БАЙХ ГЭСЭН .ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ , ДАВХАР ДЭЭЛ ТАЙЛАХ ГОЛ ЗААЛТ ОРООГҮЙ БНА ШҮҮДЭЭ … ЭНЭ НИЙГМИЙН ЗӨВШИЛ , ГЭРЭЭ БАЙХ ЁСТОЙ БАЙТАЛ ЖДҮЧДИЙГ БАРЬЦААЛЖ ХҮЧ ТҮРЖ ШИЙДЭЭД ЭРХЭЭ БАТАЛГААЖУУЛСАН НЭР ТӨР ОЛОХ ГЭСЭН ҮЙЛ ЯВДАЛ БОЛЛОО .ЖИРИЙН ИРГЭД БИДЭНД ПАДГҮЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ШИМЭГЧДЭД АШИГТАЙ!!!!!

Avatar

Зочин 2019-11-15 202.126.89.126

Хүрэлсүх бол андынхаа араас бүлдэг жинхэнэ Түгжил.ЖДҮ авилга 8Ардын банк,Казино бүх булай зүйлд хутгалдсан нөхөр.Ард түмэн гэж попрохоох өөр чадамжгүй.Одоо удахгүй унанадаа

Avatar

ХАН 2019-11-15 66.181.167.143

30 гэр бүлийг нэр зааж хэлснийг нь бодоод л хүндэл.

Avatar

Эмгэн 2019-11-15 139.5.217.92

Засаг төр нь тогтворгүй, олон удаа солигдож мөн мэдэх мэдэхгүй олон сайд дарга нарын халгаа сэлгээ нь үнэхээр бухимдал дургүйцлийг төрүүлсэн. Сүүлдээ албан тушаалыг наймааны хэрэгсэл болгосон. Энэ нь төрд итгэх итгэлийг бууруулсан. Одоо хуулийнхны ёс зүй, шударга шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж хуулийн дагуу ажиллахыг л харах үлдлээ.

Avatar

Зочин 2019-11-15 66.181.183.249

Монголын ард түмнийг удирдан жолоодогч, манлай, энхрий хайрт МАН мандтугай… Ура

Avatar

Зочин 2019-11-15 118.70.170.139

Монгол Улс 27 жил Үндсэн хуультай байсан гэж юу донгосоод байнаа Бат гэдэг хүн. 1924 онд анхны Үндсэн хууль батлагдсанаас хойш Үндсэн хуульт улс байсан шүү дээ.

Avatar

Jiriin ard 2019-11-15 49.0.156.134

Hurelsuh ard tumnii tald baidag. Shudarga osnii tal deer henees ch iluu ajilladag

Avatar

irgen 2019-11-15 202.21.127.170

Олигтой өөрчлөлт ороогүй. Шүүх гэхэд л хэдэн авилгач шүүгч нар нь шүүхийн ерөнхий зөвлөлдөө орно гээд өөрчилчихөөр ямар олигтой өөрчлөлт болов вэ.

Avatar

бат 2019-11-15 202.9.42.187

Хэ хэ.Ийм инээдтэй бичвэр юунд сараачина вэ.Хэнд хэрэгтэй юм бол?

Avatar

Малчин 2019-11-15 202.21.127.160

Реформ хийх хүсэл зориг Хүрэлсүх Ерөнхий сайдад байгаа нь мэдрэгддэг шүү,
нийгмийн бүх салбарт реформ хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж