ОБЕГ-ын дарга орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

ОБЕГ-ын дарга орон нутагт ажиллаж байна

ОБЕГ-ын дарга орон нутагт ажиллаж байна

Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын болон Нарийн тээл сум дахь Улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар өвсний гарц тааруу, хур тунадас бага орсноос өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа учраас малчид Булган, Архангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутагт 1200 малтай отроор өвөлжих юм байна.

Улсын нөөцийн бараа хадгалалтын горим, стандартыг хангахад агуулах, байрны асуудал хамгийн чухал. Тиймээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Нарийн тээл сум дахь Улсын нөөцийн салбарын өвс тэжээлийн агуулахтай танилцаад, агуулахын дээврийг засварлах, гэрэлтүүлэг, хашаажуулалт, цахилгаанд холбох зэрэг ажлыг ирэх жилийн төлөвлөгөөнд оруулан өөрсдийн нөөц бололцоог ашиглан ажиллахыг үүрэг болгоод дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж