"Аэрофлот"-ийн онгоцноос хөөгдсөн муур од болов

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

"Аэрофлот"-ийн онгоцноос хөөгдсөн муур од болов

"Аэрофлот"-ийн онгоцноос хөөгдсөн муур од болов

Энэ долоо хоногийн эхээр эзэнтэй явсан муурыг “хэтэрхий тарган” гэж үзэн “Аэрофлот” компани онгоцондоо оруулаагүй тохиолдол гарсан. Муурны эзэн Михаил Галин Виктор нэртэй муурыг нь онгоцонд оруулаагүй тухай сошиал хаягтаа бичсэнээр энэ нь хэсэгтээ дуулиан болсон юм.

Гэхдээ Виктор эзэнтэйгээ онгоцоор нисч чадсан. Михаил Галин илүү суудлын мөнгө төлөөд хайртай мууртайгаа явахыг хүссэн ч “Аэрофлот” зөвшөөрөөгүй. Гэсэн ч Михаил бууж өгсөнгүй. Шалган нэвтрүүлэхээр өнгөрөх үедээ ижил зүсийн өөр туранхай муур харуулж хуурч дөнгөжээ.  Харин “Аэрофлот” үүний хариуд Михаил Галиныг зорчигчийн 14 жил цуглуулсан нислэгийн урамшууллын 370 мянган бонусыг хүчингүйд тооцож хариугаа авчээ. “Тээш нэвтрүүлэх журмыг бүдүүлгээр зөрчсөн” гэсэн үндэслэлээр шагналын бонусыг хассан байна.

Харин энэ явдлыг Германы агаарын тээврийн Lufthansa компани өөрийн сурталчилгаандаа ашиглажээ. Оросын зах зээлд цацагдах реламаа “Тавтай морилно уу. 1926 оноос хойш бид бүх муурыг баяртайгаар угтан авч байна” гэсэн бичигтэйгээр сошиал сүлжээгээр цацжээ.

Сошиал сүлжээгээр цацагдсан учраас энэ мэдээлэл бодитой эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж