Оросын сошиал сүлжээний нэг болох "ВКонтакте" ирэх 2020 оноос “Таалагдаагүй” гэсэн сонголт буюу уруу харсан эрхий хурууг сэтгэгдэлд өгдөг болно хэмээн тус сүлжээний Хэвлэлийн алба мэдээллээ.
Он гараад тус сүлжээ хэд хэдэн шинэчлэл хийх гэж байгаагийн нэг нь энэ юм. Өмнө нь тус сүлжээний хэрэглэгчид сэтгэгдэлд ийм реакц үзүүлэх боложмгүй байжээ.
Үүнээс гадна тухайн мэргэжил, салбарын шинжээчид сонгосон контентоо хэрэглэгчдэд санал болгох юм. “Санал болгох” гэсэн цэсэнд сонгосон контентууд байрших бөгөөд эдгээр нь Аялал жуулчлал, Спорт, Тоглоом гэх зэргээр төрөлжих юм. Шинжээчдээ сонгохдоо олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг эсэхийг харгалзах юм. Санал болгосон контент хэр эрэлттэй байгааг алгоритмаар тодорхойлох бөгөөд эрэлттэй байгаа контент хайлтын эхэнд гарч ирнэ.
Мөн хаягаа баталгаажуулах журамд өөрчлөлт оруулж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ