НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвөөс ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг “Сургагч багш”-аар бэлтгэх сургалт, дадлагыг зохион байгуулж байна.
Сургалтад Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын “Монгол тэмүүлэл” 133 дугаар сургууль болон “Шинэ эхлэл” сургуулийн 30 сурагч хамрагдаж байгаа юм.
Сурагчид “Бэлэн бай” сургалтын багцийн хүрээнд гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, обьектын болон ой, хээрийн түймэр, газар хөдлөлт, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аврах арга ухаанд суралцан “Сургагч сурагч”-аар бэлтгэгдэх юм гэж НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвөөс мэдээллээ.
Холбоотой мэдээ