"Би юм болгонд үсчих дургүй" | News.MN

"Би юм болгонд үсчих дургүй"

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

"Би юм болгонд үсчих дургүй"

"Би юм болгонд үсчих дургүй"

Австрали улсад ажиллаж, амьдарч буй Монголын мисс Д.Шүрэнцэцэгтэй сошиал хуудсаар холбогдож, ярилцлаа. Тэрбээр анх 16 насандаа Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгчөөр карьераа эхлүүлж байсан бөгөөд “Мисс Монголиа-2009” наадмын “Miss Global City” өргөмжлөлт, “Мисс Монголиа-2011” наадмын “Miss Model” өргөмжлөлт мисс, “Гоёл-2018” наадмын “Шилдэг загвар өмсөгч” хамгийн сүүлд “Гоёл-2019” наадмын Шилдэг фото модель”-иор шалгарч байсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-“Miss Auto D’Elegance 2019миссийн тэмцээнд өрсөлдөж, титмийн эзэн болсонд баяр хүргэе. Тэмцээн онгоцны буудал дээр зохион байгуулагдсан нь сонирхолтой санагдсан?

– “Miss Auto D’Elegance 2019” тэмцээн нь дэлхийд анх удаа онгоцны буудал дээр нийтдээ 20 сая ам.доллараар үнэлэгдэх тансаг зэрэглэлийн автомашин, тусгай онгоцтой зохиогдсон гэдгээрээ олны анхаарлыг татлаа. Авсртали улсдаа томдоо орох гурван телевиз, 10 гаруй сонин, сэтгүүл, алдартай телевизийн шоуны од, жүжигчид, дуучдаас гадна 20 гаруй зурагчин хүрэлцэн ирсэн.

Энэ тэмцээний маань гол зорилго нь Австралийн “StarLight” гэх хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй тэмцэж буй хүүхдүүдэд туслах зорилготой санд хандив босгох, Австралийн автомашины салбарыг сурталчлах зорилгоор зохион байгуулсан миссийн тэмцээн юм.

Миний бие уг тэмцээнд үзэсгэлэн гоо, эрдэм мэдлэгээрээ үнэлэгдсэн Австрали улсын миссүүдтэй өрсөлдөн, тэргүүн титмийн эзэн болсондоо баяртай байна. Ингэснээрээ бүтэн жилийн хугацаанд “Сайн үйлсийн аяны элч” болохоос гадна “Auto”, “Elegance” зэрэг хоёр сэтгүүлийн нүүр царай болох хариуцлагатай нэр хүндийн эзэн боллоо.

Австрали улсад зохион байгуулдаг бусад миссийн тэмцээнээс биеэ авч яваа байдал, мэдлэг боловсрол, бусадтай харьцах ур чадвар зэргийг голчлон шалгуураа болгож байгаа нь ажиглагдсан. Учир нь тэмцээний дараа тэр нэр хүндээ хэрхэн авч явах, элч нь байж чадах эсэхийг нь чухалчилдаг. Тэмцээний үеэр Кэти гэх дауны синдромтой охины модель болох хүслийг нэгэн орой биелүүлж, моделиор оролцохыг урьсан нь сайн үйлсийн аяны эхлэл нь байсан юм .

-Австрали улсад хэр удаан амьдарч байгаа вэ?

-Би Австрали улсап ажиллаж, амьдраад таван жил болох гэж байна. Анх энд англи хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор ирж байсан. Тэр цагаас хойш менежментийн чиглэлээр суралцаж, саяхан магистрын зэргээ олон улсын бизнес, маркетингийн чиглэлээр давхар мэргэжилтэй суралцаж төгссөн. Суралцаж байх хугацаандаа Австралийн үл хөдлөх хөрөнгийн салбарт орж, туршлага хураагаад амжсан. Одоогоор өөрийн байгуулсан “World Travel Mongolia” аяллын компаниа хариуцан, Монгол Улсынхаа аяллын салбарыг Австрали улсад сурталчилж, моделийнхоо ажлыг орхигдуулахгүй хийж байна.

Мисс Монголиа” наадамд таа цөөнгүй удаа оролцсон. Анх загварын тайзнаа хэдэн настайдаа гарсан бэ?

-Миний хувьд анх загварын тайзнаа 16 настайдаа гарч, Монголын дизайнеруудын холбооноос загвар өмсөгч болсноор карьераа эхлүүлж байлаа. Мөн 2016 онд Монголд амралтаараа очих үеэрээ “Miss Tourism International” тэмцээнд эх орноо төлөөлөн орох эрхэм үүргийг хүлээсэн нь “World Travel Mongolia” компаниа үүсгэн байгуулах үндэс болсон. Би анх загварын тайзнаа алхсанаас хойш 10 дахь жилдээ “Гоёл” наадамд оролцсон. Өнгөрсөн 2018 онд “Гоёл” наадмаасаа “Шилдэг загвар өмсөгч”, 2019 оны наадмаас “Шилдэг фото модель”-ийн шагналыг хүртсэн нь хамгийн сүүлчийн “Гоёл” наадам маань байсан гэж хэлж болно.

-Австралид ганцаараа амьдарч байна уу?

-Миний хувьд гэр бүлээсээ тусдаа амьдраад олон жил болж байна. Ганц эмэгтэй дүүтэй. Дүү, бид хоёр багаасаа эмээ, өвөө дээрээ өссөн гэж хэлж болно

-Таны дүү Д.Солонго загвар өмсдөг. Дүүтэйгээ нэг салбарт ажиллах гоё уу?

-Дүү бид хоёрын хувьд нас ойролцоо, нэг салбарт цөөн хэдэн жил ажилласных бие биеэ хэнээс ч илүү ойлгож, тусалдаг. Эгч дүү гэхээсээ илүү сайн найзууд шиг л байдаг.

-Ойрын төлөвлөгөөндөө юу багтаасан бэ?

-Монголын аялал жуулчлалаа сурталчлах, сая түрүүлсэн тэмцээнийхээ сайн үйлсийн элчийн үүрэгтээ төвлөрч ажиллаж байна. Ирээдүйд мэргэжлийнхээ чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Монголдоо хэр ирж, очиж байна?

-Хамгийн сүүлд эх орондоо өнгөрсөн жилийн өвөл очсон. Энэ жил бас очих төлөвлөгөөтэй байна.

Австралид монгол модель охин олон байдаг уу. Монголын загвар өмсөгчдийг хэрхэн үнэлж, хамтран ажилладаг бол?

-Австрали улсын Сидней хотод надаас өөр загвар өмсдөг Монгол охид одоогоор байхгүй. Австрали улс олон үндэстний орон учраас аль орны иргэн гэхээсээ илүү хэр чадвартай, ажлаа хариуцлагатай хийдэг эсэх, өрсөлдөөн дундаас гарч ирэх чадварыг голчлон анхаардаг. Мэдээж Монгол охин гэдгээрээ онцгойрч ялгардаг байх.

Гэр бүл, орон гэр, найз нөхөд, карьераа бүгдийг нь орхиод ганцаараа тэгээс эхлэхэд тийм ч амар байгаагүй. Гэрээ санаад уйлж, шантарч өгөх үе олон удаа гарч байсан ч зориг гаргаад хилийн чанад руу алхсан учраас зорилгоо биелүүлэхийг хичээсэн.

Шинэ газар дасан зохицож, хэл соёлыг нь сурч, өөрийн хүрээллээ бий болгоод, одоо эргээд харахад бахархмаар санагддаг. Мөн тэр бүхий л үед тусалж, дэмжиж байсан гэр бүлдээ талархаад барахгүй ээ.

-Мисс, загвар өмсөгчдөд кинонд тоглох урилга цөөнгүй ирдэг. Танд ийм санал ирж байв уу? 

-Надад кинонд тоглох санал Монголоос ч Австралиас ч ирж байсан. Гэвч би мэргэжлийн жүжигчин биш учраас орон зайг нь мэргэжлийнх нь хүмүүст үлдээсэн нь зөв гэж боддог. Ер нь миний баримталдаг ганц зарчим бол өөрийн чаддаг, мэргэшсэн зүйлээ л хийгээд бусдыг нь мэргэжлийн хүмүүст даатгахыг зорьдог. Юм болгонд “Би чадна” гээд үсчээд байх хэрэггүй гэж боддог.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх ном их уншдаг. Мөн кикбокс, усан сэлэлт, гүйх, иог зэргээр хичээллэдэг. Австралид ирснээсээ хойш амьдрах хэв маяг, орчноо дагаад спортын фен болсон. Зөвхөн гоё сайхан биетэй байхдаа биш оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст тархины үйл ажиллагаа болон эрүүл байх үндэс нь болдог.

-Эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч гоо сайхандаа их анхаардаг болсон Та гоо сайхандаа хэрих цагийг зарцуулдаг вэ?

-Хүмүүс итгэхгүй л байх. Гэхдээ би гоо сайхандаа нэг их цаг, мөнгө зарцуулдаггүй. Ихэвчлэн өөрөө бүгдийг нь хийчихдэг. Гадаад гоо сайхан гэхээсээ илүү дотроосоо эрүүл хоол хүнс хэрэглэхийг илүүд үздэг. Мөн биеэ зөв авч явах, бусадтай харилцах чадвар зэрэгтэй илүү цаг зарцуулахыг хичээдэг.

Монгол брэндүүдээс хамтран ажиллах ирж байна уу?

-Ирдэг байсан, өмнө нь. Одоо бол гадаадад амьдарч байгаа учраас Монгол брэндүүдтэй хамтран ажиллах боломж бага байдаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-15 203.169.48.146

Хөөрхөн нь ягий бн

Avatar

zochin 2019-11-15 192.82.76.153

Neeh zavaan Mongoldoo irne gechijee dandaa ehner huuhedtei bayan erchuudiig oroldoj ail ger busnuulj yavdag, turuu jil Erdenee geed zaluugtai zavaarch baigaad ehnert ni aluulangaa aldsan, ail ger uimuulj yavahaan bolimoordoo, niigemd buruu ulger duurial uzuulegch zavaan kuuken

Avatar

Guest 2019-11-15 203.220.84.98

Hudulmur bolovsrol ni uneheer l huniig chimeh yumaa! Amjilt husie Shuree

Avatar

Guest 2019-11-15 66.181.181.211

Singad y****n baisnaa bicheech, ugasa biee unelegch aimar hiimel huuhen buur od bolohiin huslen blehhh

Avatar

Зочин 2019-11-15 64.119.26.174

Баяр хүргэе. Зорилготой, хичээл зүтгэлтэй хүнд л амжилт ирдэг юм шүү.Цаашдынх нь ажилд улам их амжилтийн дээдийг хүсье.

Avatar

Tor 2019-11-15 176.153.0.94

saikhan Mongol okhin amjilt

Avatar

Зочин 2019-11-15 64.119.26.174

Сайхан бүсгүйд амжилт аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье. Баяр хүргэе. Өөрсдөө юу ч хийж чадахгүй чадсан нэгэндээ атаархсан хүмүүсийг муу хэлэх тусам улам бүр гэрэлтэж гялтагнаж яваарай. Томоос том амжилт хүсье.

Avatar

Шударга иргэн 2019-11-15 202.179.25.104

Манай Монгол бүсгүй бүх талаараа тасархай харагдаж бнао. Бахархаж бна.

Avatar

ЗОЧИН 2019-11-15 202.126.88.207

БУДАГ НЬ ДЭНДЭЖ ДЭЭ !!!

Avatar

Зочин 2019-11-15 146.115.163.21

Daj hiilgesen muum be. Haana hiilgesiin. Orig gej hudlaa shaavaa. Bas hamaraa haana..

Avatar

Зочин 2019-11-15 73.221.181.240

Нүүрээ хэтэрхий их битгий будаа! Биений чинь арьснаас шал өөр их муухай харагдаж байна. Эсвэл бүх биеэ буд, эсвэл жигдхэн бороороо бай тэгвэл илүү гоё харагдана

Avatar

ab 2019-11-15 132.194.13.94

tip2

Avatar

t 2019-11-15 132.194.13.94

nyser,dyysahgyi

Avatar

Shurentsetseg amjilt mundag busgui min 2019-11-15 203.220.84.98

Manaihan angliar gants A geed helj chadahgui bj yah gej ingej bdiim dee, saihan bie haa tugs uhaalag erdem bolovsroltoi busgui baina. Ulam iluu gereltdeg yum shuu busgui min!

Avatar

Зочин 2019-11-15 202.21.108.92

ueneher goe busgui bna

Avatar

Болд 2019-11-15 202.21.108.159

МУНДАГ БН, САЙХАН МОНГОЛ БҮСГҮЙД САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ, ХЭН Ч ЮУ Ч ГЭСЭН ӨӨРИЙНХӨӨРӨӨ ДАЙЧИН, ШИЙДМЭГ БАЙЖ УЛАМ ИХИЙГ ХИЙЖ БҮТЭЭГЭЭРЭЙ, ГОО САЙХНЫ ТЭНГЭР ХЭВЭЭР БАЙЖ БАРДАМ САЙХАН АЛХААРАЙ

Avatar

Зочин 2019-11-15 49.0.212.139

Миа юм байна өө, байдаг л нэг авгай

Avatar

Зочин 2019-11-15 139.5.219.16

Яалаа яалаа гэнээ

Avatar

zochin 2019-11-15 93.242.114.1

yostoi saihan busgui yumaa. uhaalag, mundag busguid ulam ih amjilt husye.

Avatar

Зочин 2019-11-15 202.21.116.98

Lady man гэж харлаа ш дээ

Avatar

Зочин 2019-11-15 66.181.178.210

Seetegnuur

Avatar

Зочин 2019-11-15 202.126.88.37

Хамар хиймэл хөмсөг шивмэл цааш нь ярихуу яаахуу

Avatar

Shaal hiimel haragdaad baisiim 2019-11-15 122.201.21.32

Yag tiim bn. Bas uruulaa geli shahuultsiim bishuu, eruusuu naturalnii haragdahgui bn. Bas nudee steluuleed, huhunduu silicon hiilgechij buur medegdeed bn. Yostoi buh yum ni l hiimel yum bishuu

Avatar

Зочин 2019-11-15 64.119.25.140

Хүмүүс итгэхгүй л байх. Гэхдээ би гоо сайхандаа нэг их цаг, мөнгө зарцуулдаггүй genee. He he itgej bainaa zartsuuldaggui shinjtei haragdaj baina. Za za togolson shuu gomdov

Avatar

Зочин 2019-11-15 66.181.161.27

Монголчууд минь амжилттай яваа нэгэндээ битгий атаархаж муу хэлж байлдаа бид чинь цеехүүлэхнээ шүүдээ. Жоохон ч гэсэн ухамсартай хүнлэг амьдарцгаая. Баян хүргэе.Маш том амжилт хүсье

Avatar

p 2019-11-15 73.181.73.133

Iher zagvar omsdog Ijilee Iheree 2 toi adilhan haragdalaa

Avatar

j 2019-11-15 202.126.89.114

kkk 1rt shiwertei hvvhen 2rt hamraa undursguj

Avatar

Зочин 2019-11-15 202.21.111.98

ёстой дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтсэн сайхан охин байна. Хүссэн бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе.

Avatar

zochin 2019-11-15 202.21.111.98

сайхан мэдээлэл бэлтгэхдээ ''эрдэм мэдлэгээрээ үнэлэгдсэн Автрали улсын'' гээд л биччих юм. хэн энийг засах ёстой юм бол

Avatar

Гоо сайхан ертөнцийг аварна. 2019-11-15 64.119.19.189

Өөр яахав дээ. Буруу нь юу байна. Хэнд гай болоод байгаа юм. Та жаахан атаархуу юмуу даа.

Avatar

AAgii 2019-11-15 64.119.20.39

Saikhan ohin bna oo. amjilt duu mini.

Avatar

Зочин 2019-11-15 43.228.131.110

Царай бие хаагаа зарж амьдардаг улс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж