Арван хоёр тэрбумаар босох 11 давхар номын сан | News.MN

Арван хоёр тэрбумаар босох 11 давхар номын сан

Арван хоёр тэрбумаар босох 11 давхар номын сан

Арван хоёр тэрбумаар босох 11 давхар номын сан

Кино театр, кофе шопууд шиг хүмүүс хөлхөлдөхгүй ч  Төв номын санд шинээр карт нээлгэж байгаа болон судалгаа хийх, бие даалт, гадаад хэл сурахаар уншлагын танхимаар үйлчлүүлж буй хүн олон байх аж.  Ард түмний оюуны суурь дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл болсон энэхүү номын сан нь гурван сая номтой, есөн фондтой, таван уншлагын танхимтай. Өдөрт 150-200 гаруй хүн “оюуны талх”-аар тархиа цэнэглэдэг байна.

Номын сан зуны улиралд ажлын тав хоногт өглөө 09-17:00 цаг хүртэл ажилладаг бол хичээл сургууль эхэлж, албан байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрсэн үед долоо хоног бүр өглөө 09:00-20:00 цаг хүртэл ажилладаг аж.

НОМЫН САНД ЦАГИЙН ХУВААРЬ БАЙХ ЁСГҮЙ

Үндэсний төв номын сангийн Уншлага үйлчилгээний хэлтэсийн дарга Т.БАЯРЛАХ: 

-Манай номын сан нийтийнх боловч үндэснийх гэдэг утгаараа хүүхдүүдэд үйлчлэх танхим байхгүй. Номын сангаар үйлчлүүлж буй уншигчдын дийлэнх хувь нь судлаачид. Өмнөх жилүүдтэй харьцуулахад манай номын сангаар үйлчлүүлэх уншигчдын тоо багассан. Учир нь Их дээд сургуулиуд дэргэдээ номын сантай болсон. Тухайлбал, МУИС-ийн номын сангийн байр гэхэд л сандал ширээ байх ёстой гэсэн уламжлалт ойлголтыг эвдсэн, орчин үеийн уншигчдын хэрэгцээ сонирхолд нийцсэн шүү дээ.

Одоогоор  09:00-20:00 цаг хүртэл өвлийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Харин зуны цагийн хуваарь маань амралт зугаалгын сар, оюутан сурагчдын амралттай уялдуулан 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж, үйлчилгээгээ нэг ээлжинд оруулдаг. Ерөнхийдөө номын санд сууж үйлчлүүлэхэд цагийн хуваарь гэж байхгүй байх ёстой. Гэтэл хөдөлмөрийн зохион байгуулалт, орон тооны нөхцөл байдлаас шалтгаалан бид цагийн хуваариар ажиллаж байгаа. Уншигчдаас ч бас цагийн хуваарьтай холбоотой гомдол санал ирдэг. Жишээ нь, зуны цагт амралтын өдрүүдэд амардаг болохоор зарим хүмүүст энэ өдрүүдэд номын санд суух хэрэгцээ шаардлага нь байдаг. Бид номын сангийн үйлчилгээний цагийн хуваарьт уншигчдын сонирхлыг судалж үздэг. Манай номын сангийн шинэ байр ч бас орчин үеийн шинэлэг үйлчилгээг үзүүлнэ. Уншигчид цахим болон цаасан хэлбэрээр ном унших боломж бүрдэнэ. Цагийн хуваарь ч бас хязгаарлагдмал биш болохыг үгүйсгэхгүй. Номын санд хандаж буй уншигчдын оюуны хэрэгцээг аль болох хангая гэж зорьж байгаа учраас орон тоо бүтцээ шинэчлэн ажлын зохион байгуулалтаа өөрчлөнө гэсэн үг.  Номын санд ирсэн хүн ном уншихаас гадна өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдэгт ч бас анхаардаг. Тиймээс бид хувь хүнийг хөгжүүлэх талаас нь боломжтой бүхий л орчин нөхцлийг нь бүрдүүлнэ гэлээ.

ҮНДЭСНИЙ ТӨВ НОМЫН САНГИЙН ШИНЭ БАЙР 2020 ОНЫ ЗУРГАДУГААР САРД ҮҮДЭЭ НЭЭНЭ

 Үндэсний төв номын сангийн шинэ байр 2020 оны зургадугаар сард ашиглалтад орох бөгөөд барилгын  гүйцэтгэлийн ажил 70 хувьтай  байгаа аж. Анх 2008 онд Ерөнхийлөгчийн зарлигаар СБД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт, Америк Элчингийн урд талд  0.3 га газар олгосон байна.  Улсын төсөвт барилга барих 12 тэрбум төгрөгийг тусгаж, 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг. Гэвч хэсэг хугацаанд царцаад байсан номын сангийн барилгын ажил "амь орж"  удахгүй үүдээ нээхээр төлөвлөжээ.

Нийт 11 давхар бүхий Үндэсний төв номын сангийн шинэ байрны 1-4 давхар нь номын сангийн зориулалттай уншлагын танхим байх гэнэ. Сан хөмрөг хадгалах зориулалттай чөлөөт уншлагын танхимыг бүрдүүлэхээр тооцжээ. Цагийн хуваарийн тухайд уншигчдын санал хүсэлтийг харгалзан үзэж уртасгасан цагаар ажиллаж магадгүй аж.Үндэсний төв номын сангийн шинэ байр нь бүх насныхан үйлчлүүлж болох орчин үеийн шийдэл бүхий  илүү тав тухтай орчныг бүрдүүлээр зорьжээ.

Харин хуучин байраа  эрдэм шинжилгээ, судалгааны төв болгож, эрдэмтэн, судлаачид үйлчлүүлэх орчныг нь бүрдүүлж өгөх юм байна.

Үндэсний төв номын сангийн Чингис хаан уншлагын танхим нь эрдэмтэн судлаачид үйлчлүүлдэг. Номын сангаас уншигчдын ая тухтай, ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд ширээ бүрт компьютер байршуулжээ. Энэхүү танхимд 10 гаруй залуу болон ахмад эрдэмтэн, судлаачид толгой өндийх завгүй байх тул тэд ярилцлага өгөхөөс татгалзсан ч нэгэн доктортой цөөн хором ярилцаж амжив.

НОМЫН САНД СУУХ ТУСГАЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАДАГ

Хүнсний үйлдвэрийн цех зохион байгуулах судалгааны ажлын багийн ахлагч М.ЮМЧМАА: 

-Би Үндэсний төв номын сангаар 30 жил үйлчлүүлж, ном уншиж байна. Эрдэмтэн хүн учраас гадаад хэлнээс гадна эрдэм шинжилгээний ажлаа хийдэг. Мөн уламжлалт анагаах ухаан, байгалийн шинжлэх ухаан, хөрсийг бордох, хүнсний үйлдвэрийн техник технологийн чиглэлээр судалгаа явуулж,   бүх төрлийн номыг уншиж нэгдсэн дүгнэлт гаргадаг. Бүх зүйлийг нарийн судлах ёстой учраас номын санд их суудаг. Гэхдээ дөрвөн цагаас илүүг зарцуулах боломжгүй. Номын санд  суухдаа тухайн өдөр бүрийн ажлаа төлөвлөдөг болохоор цагийн хуваарьт нь амждаггүй гэх асуудал байхгүй. Миний хувьд ихэвчлэн үдээс хойш ирж үйлчлүүлдэг гэлээ.

Дараа нь уншлагын танхимаар орвол ихэвчлэн оюутнууд хичээлтэйгээ холбоотой ном уншиж байлаа. Зарим нь дэлгэц шагайж, дуу сонсч, фэйсбүүкээр “тэнэж” байх нь ч харагдлаа.

ХААИС-ийн оюутан н.ОТГОНБИЛЭГ: 

-Үндэсний төв номын санд хичээлгүй үедээ долоо хоногт хоёр, гурван өдөр нь сууж, хичээлтэйгээ холбогдолтой ном уншиж, судалгаа хийдэг. Ихэвчлэн өдрийн цагаар үйлчлүүлдэг болохоор номын сангийн цагийн хуваарьт баригддаггүй. Орой 20:00 цаг хүртэл ажилладаг болохоор цаг хугацааны хувьд боломжийн санагддаг гэлээ.

Шихихутаг дээд сургуулийн III дамжааны оюутан А.МАНЗУШИР: 

-Миний хувьд хичээлээ тараад Төв номын санд гурван цаг орчим суудаг. Цагийн хуваарийн хувьд зуны улиралаас илүү өвлийн хуваарийн цаг нь урт байдаг болохоор таалагддаг. Номоо ч бас онлайнаар захиалах боломжтой нь их давуу тал. Хуулийн сургуульд сурдаг болохоор хуулийн чиглэлээр ном унших нь их. МУИС-ийн номын сантай харьцуулахад орчин нь бусад номын сантай л адил. Харин МУИС-ийн номын сан илүү орчин үеийн болохоор их тав тухтай гэлээ.

Залуусын хувьд ихэвчлэн өөрийгөө хөгжүүлэх, гадаад хэл сурах, бие даалт, хичээлтэйгээ холбоотой ном сонирхож уншдаг байна. Харин судлаачдын хувьд эрдэм шинжилгээний ажлаа хийх, мэргэжилтэйгээ холбоотой ном уншиж, судалгаа хийдэг аж. Зарим тохиолдолд ажлаа тараад 17:00-18:00 цагийн үед номын сангаар үйлчлүүлж буй хүмүүсийн тухайд цаг хугацаа давчуу байдаг аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tttyy 2019-11-15 202.126.89.105

Za ter gazar-n muharluu yavj nom unshih hun bh uu? Yostoi teneg gazar teneg baishin

Avatar

Зочин 2019-11-15 202.55.188.37

Энэ дайчин эмэгтэй бол Төв номын сангийн дунд үеийн амьд түүх шүү.

Avatar

Zochin 2019-11-15 202.179.31.107

Yanaa ,yu be,11davhaet yu bh ve ,arai denduu undur yum hiijee,yamar neg uchir bgaa daa,yagaad 11 davhar gej,ene er ni bas l neg mungu oloh gazar boloh ni de

Avatar

Зочин 2019-11-15 202.21.108.72

Пүү чётр, ямар тэнэг загвартай байшин бэ. Хэнийх нь шахааны зураг вэ.

Avatar

Зочин 2019-11-15 202.55.188.42

Юу ч гэсэн хуучнаасаа дээр. Та нар хар л даа. Энэ хуучин номын санг чинь манай тэргүүний барилгачин, инженерүүд үүдийг буруу тийш нь харуулаад барьчихсан юм шүү дээ. Тэгээд сүүлд нь тэр ур муутай эв хавгүй 6 баганаар өөрчлөлт оруулж үүдийг нь эсрэг тал руу нь гаргаж өгсөн. Илтэд архитектурын алдаатай ийм барилгыг хотын төвдөө хадгалж үлдэхээс бид ичих ёстой. Шинээр барих гэж байгаа нь зөв зүйтэй байна. Харин газраас нь битгий хумсалчихаарай.

Avatar

Зочин 2019-11-15 120.22.100.5

Бас л доороо зогсоол байхгүй юу. Энэ олон жил түгжирч байж доороо ядаж 2 давхар зогсоолтой юм төлөвлөж болдоггүй юм байх даа

Avatar

Sudlaach 2019-11-15 43.250.126.6

Шинэ гээд байгаа номын сан нь естой нэг зай ч гуй зогсоол ч гуй унэн заваан газар байна лээ. Ямар эргуу тэнэг нь тийм балай газар бухэл бутэн улсын номын сан барьна гэж шийдсэн юм бол бур гайхмаар тэнэг. За тэр загвар нь бур гаж, хойд хятадын тосгоны тургэн хоолны газар шиг байжуу! Бо яаманд хариуцаж суугаа нь тийм идиот юмуу эсвэл б** мэд…

Avatar

Зочин 2019-11-15 202.9.43.65

Юун балиар оорк поп загвартай юм дээ наад муухай барилгаа хотоос зайдуу тов цэвэрлэх байгууламжийн ард бариарай

Avatar

Зочин 2019-11-15 202.179.25.159

Төв номын сан компанийн оффис шиг өндөр шилэн цамхаг байх хэрэг байна уу. Хэдхэн машины зогсоолтой нь бас л түгжрэлд нэмэр.

Avatar

зочин 2019-11-15 182.160.32.157

ГАЗАР МУНДСАН БИШ ӨӨР ГАЗАР БАРИНА ШҮҮ, БАС БИТГИЙ НОМЫН САНГИЙН БАРИЛГЫ НУРААНА ГЭЖ ХУЦАЦГААГААД БАЙГААРАЙ, ЕР НЬ ТЭГЭЭД ШИНЭ УЛААНБААТАРЫГ ЗАЙДУУ БАРИАД НААД ГОЁ БАРИЛГУУДАА БАРИАЧ

Avatar

kkk 2019-11-15 202.131.231.11

shin geed baigaa n yag hyatadad baidag hogiin pyaltaa shilen barilga l bainashd. ymr ch sur suld baihgui. hogiin hyatadyn neg jijig hot boloh um baina l daa. MEDREMJ NYAT

Avatar

Зочин 2019-11-15 66.181.178.210

665432

Avatar

Shine bairny bairlal haana ve 2019-11-15 89.165.156.229

Shine bairny bairlal haana ve

Avatar

Зочин 2019-11-15 202.21.108.137

Amjilt

Avatar

Зочин 2019-11-15 202.70.34.30

Юм болгонд өвөөгийнхөө нэрийг хэрэглэх юм аа?

Avatar

Зочин 2019-11-15 192.82.68.152

Гаднаа талбай ямар вэ. Тэр маш чухал. Зун ном уншсан хүмүүс гараад түр амрах орчин хэрэгтэй.

Avatar

dr 2019-11-15 103.212.119.248

ene nomiin sang heveer ni bailgaa, nemj nomiin san baridag um bgaa biz. ali ch hotiin tuvd Nomiin sangaaraa baharhdag shuu.

Avatar

bodol 2019-11-15 202.131.231.11

tanii zuw, hotyn tuwd nomyn san, tom deed surguuliudyn huuli, uls turiin surguuliud bairladag jihsig um oilgodog, medremjtei gazruudad baidag. getel manaid yaj baina… ene shin barilga n yag ireenii pyalta, shil bolson hog l baina, ymar ch sur suld baihgui. dunguj saya mal deer baisan humuusd yaj yawaad iim medremj baih bilee ern. awgai hugshin bolood muum n umjaad buduurchihlee geed buh goo uzesgelen, hamtyn tuuhee hooson tolgoitoi y****n huuhneer solij baigaa met sanagdaj baina daa

Avatar

ГОЛ НЬ АГУУЛГЫН ӨӨРЧЛӨЛТ 2019-11-15 49.0.156.134

ЯАХАВ, ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО. ГОЛ НЬ ҮЙЛЧИЛГЭЭ. НӨГӨӨ МУУХАЙ ААШТАЙ ХҮМҮҮС НЬ ХЭВЭЭР ҮҮ. ДАРГА НЬ ГЭЖ НӨГӨӨ УЛС ТӨРЧДИЙН ШАХААНИЙ ШҮЛЭГЧИД. ГОЛ НЬ ДЭЛХИЙД ШИНЭЭР ГАРЧ БУЙ НОМНУУД ОГТ БАЙДАГГҮЙ. ХЭЛБЭРИЙН ХУВЬД ӨӨРЧЛӨГДӨӨД Ч ДЭЭ

Avatar

Зочин 2019-11-15 43.228.129.131

Шинэ байртай болж байгаа нь сайн, гэхдээ энэ барилгынхаа зураг төслийг өөрчилсөн нь дээр шүү, хэлбэр дүрс нь юу вэ? гутал юм уу хаашаа юм.

Avatar

Demjigch 2019-11-15 103.212.119.142

Barilgiin ajil 70 huvitai bolj bhad yun zagvar uurchluh tuhai yriad bga ym be?Ymarch shine zuil aldaa onootoi l bg.Shine barilgatai bolj urgujij bga ni sain hereg shu.Humuus zuv talaas ni demjihgui yagaad shuumjleed bg ym be,uilchluulegchdiin soyl dutagdaj bga ni ilt.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж