"Бэлгийн сэдэлтэй онигоо бэлгийн дарамтын нэг хэлбэр" | News.MN

"Бэлгийн сэдэлтэй онигоо бэлгийн дарамтын нэг хэлбэр"

"Бэлгийн сэдэлтэй онигоо бэлгийн дарамтын нэг хэлбэр"

"Бэлгийн сэдэлтэй онигоо бэлгийн дарамтын нэг хэлбэр"

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарьтай ажлын байрны бэлгийн дарамт АББД-ын нөхцөл байдал болон цаашид хэрхэн шийдвэрлэх гарцын талаар ярилцлаа.


үүлийн үед ажлын байрны бэлгийн дарамт /АББД/ ихэсч байна гэх мэдээлэл хэвлэлүүдээр байнга гарах боллоо. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд АББД -т ямар түвшинд байна гэж та хэлэх вэ? 

-Ажлын байрны бэлгийн дарамт /АББД/ ямар хэмжээнд байгааг одоогоор нарийн үнэлэх боломжгүй. Харин Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн судалгаанд энэхүү байдлыг бүх талаар харуулсан байдаг. АББД голдуу далд маягаар явагддаг. Хохирогчид тэр бүр Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаад, өмгөөлөгчид хандаж асуудлаа бүрэн шийдүүлдэггүй. Энэ нь эрх зүйн орчин таатай бус, мэдээлэл муутай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид АББД болон бусад асуудал дээр хүчээ нэгтгэж зохих хууль, журамд өөрчлөлт оруулж, ажил хэрэг болгох цаг болжээ. Голдуу л хууль, хүчний, боловсрол, соёл урлагийн чиглэлийн байгууллага дээр ийм маягийн дарамт, харилцаа, буруу хандлага газар авсныг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын кэйсээс харж болно. Магадгүй нэг хүйсийн зонхилж байна.

 -Тухайлбал,  ямар байгууллагуудад АББД хамгийн ихээр гарч байна вэ?

-ХЭҮК-оос 2019 оны эхээр гаргасан Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлд тодорхой мэдээллүүд багтсан байгаа. Байгууллага гэхээс илүү салбараар нь гаргасан судалгаа бий. “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллагуудын эвсэл” гэж мундаг эмэгтэйчүүд ажилладаг газар бий. Эднийхээс 2017 онд судалгаа явуулж 753 хүн хамрагдсаны 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэж хариулжээ. Театр, урлаг, спорт, соёлын газарт тайзны ард, бэлтгэлийн үеэр охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөж, авьяас, чадвараа олон нийтэд хүргэж харуулж чадахгүй, дуртай зүйлээ орхиход хүрч байгааг судалгаанд онцолсон байна лээ. Магадгүй нэг хүйсийн албан хаагчид давамгайлдаг гэдэг утгаараа Хууль сахиулах, Батлан хамгаалах байгууллагуудад хийгдсэн судалгаа илүү байж магадгүй.  Тэр ч утгаараа эдгээр байгууллагуудад АББД зонхилж байна гэж үзэж байна.

Спорт гэснээс шигшээ багийн тамирчид бэлгийн дарамтад өртдөг байсан тухай мэдээлэл нийгэмд ил боллоо. Энэ асуудлыг та анхааралдаа авсан уу?

-“Засгийн газрын мэдээ” сонин дээр энэ сарын 13-нд тийм мэдээлэл гарсан байна лээ. Сэтгүүлчид эерэг нийгмийн төлөө, хууль бус үйлдлийг ичлэхийн төлөө тэмцдэг хамгийн агуу улс. Тэд маань ажлаа л хийж байна. Тийм асуудал байсан болоод судлаач хүн судалгаа, кэйсээсээ задалж, мэргэжлийн байгууллагад хандсан байх. Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллагуудын сүлжээний хийсэн цахим судалгаанаас харахад бэлгийн дарамтад өртсөн 18-24 насны эмэгтэйчүүдийн 13 хувь нь урлаг, спортын болон цахим орчинд бэлгийн дарамтад өртсөн гэж хариулсан байдаг юм. Энэ асуудлыг эрх зүй, ёс зүй, нийгмийн хандлагаараа дамжуулан ажлын байрны бүхий л хэлбэрийн дарамтыг бид хамтдаа үгүй хийх учиртай.

Магадгүй хамгийн сүүлд танай дэд хороонд ирсэн АББД-тай холбоотой кейсүүдээс та хэлж болох уу?

-Бидэнд итгэн ирж хувиараа уулзан асуудлаа ярьсан хүмүүс бий. Бид зөвлөгөө өгөөд зохих байгууллагад хандаарай гэдэг. Хувийн нууцыг хуулиар хамгаална. Тэр бүр шууд яриад байх боломжгүй юм. Иргэд маань иргэний зориг гаргаж ХЭҮК-д хандах, асуудлаа хуулийн байгууллагад очиж шийдүүлээсэй гэж хүсч байна.

Боловсролын байгууллагын кэйс байна. …“Хууль, дүрэм, журам тус сургууль дээр хэрэгждэггүй. Ажлын байран дээр архидах, завхайрах явдал хэрээс хэтэрч байгаа. Ажлын байран дээр байнга сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Жишээ нь: Ажлаасаа гар, зайл. Оронд нь ажиллах хүн байна гэх мэтээр хувийн үзэл бодол таарахгүй хүмүүсийг удирдлагууд дарамталдаг. Захиргааны ажилтнууд эмэгтэй багш нар болон оюутнуудад уулзах санал хүчээр тавьж, шахалт үзүүлдэг. Уулзахгүй бол элдэв хов живэнд оруулна гэж дарамталдаг. Сургууль нийтээрээ энэ асуудлыг мэддэг ч зоригтой дуугарч хэлж чаддаггүй. Захиргааны залуу эмэгтэй ажилтнууд энэ асуудлаас болоод ажлаасаа гардаг ч юм бил үү гэсэн бодолтой болсон.”

Багш, оюутнуудтай хийсэн ярилцлагын хэсгээс хэлэхэд, …”Энэ талаарх мэдлэг муу. Энэ хуулийн хэрэгжилт ч гэсэн маш муу. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудал гарч байсан талаар сонсож байсан. Тухайлбал манай сургуулийн багш эмэгтэй оюутнуудад бэлгийн дарамт хэд, хэдэн удаа учруулж байсан гэж дуулсан. Мөн өргөдөл өгсөн оюутнуудаа дарамталж өргөдлийг нь буцаан татуулсан учраас уг асуудлыг ёс зүйн хороогоор хэлэлцээгүй орхисон. Манай захирлын талаар ийм асуудал гарсан гэж сонссон” гэж тэмдэглэгдсэн мэдээлэл байна. Их, дээд сургуулиудад бэлгийн дарамт асуудал болоод байгааг эндээс харж болно.

Таны бодлоор доорх үйлдлүүдийн аль нь АББД вэ? гэсэн санал асуулгын байдлыг харья. Бэлгийн сэдэлтэй онигоо, хошин яриа ярих 18,2, биеийн эмзэг хэсгийг анзаарч ярих, ширтэх 35,2 хувь, бэлгийн харилцааг янз бүрээр илэрхийлсэн зураг, дүрс бичлэг үзүүлэх 43, зөвшөөрөлгүй илэх, үнсэх, тэврэх, базах, хувцас тайлах гэж оролдох гэх мэт 69,8 хувь, бэлгийн харилцаанд орохыг янз бүрийн байдлаар санал болгох 67,8, хүсээгүй халамж тавих /тогтмол анхаарал халамж үзүүлэх, бэлэг сэлт өгөх, оройн хоолонд урих, хамт зугаалгаар явахыг хүсэх, зугаа цэнгэлийн газраар явахыг урих, бусад янз бүрийн амлалт өгөх/ 35,7 хувь гэж хариулсан байдаг. Тэгэхээр ажлын АББД янз бүрийн нөхцөл болзлоор, янз бүрийн газарт, төрөл бүрийн хэлбэрээр илэрч байна. Тухайн хохирогч хууль буй үйлдлийг зөвшөөрөөгүйн төлөө заналхийлэх, шахалт дарамтад өртөх 70,6, хүч хэрэглэж бэлгийн харилцаанд оруулахыг завдсан, оруулсан гэж 68,7 хувь нь хариулжээ. Судалгаанд оролцогчдоос хариулт өгсөн 3087 хүн байна.

-Батлан хамгаалахын сургуулийн багш нар оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг талаар та ярьж байсан. Энэ мэт их сургуулиудын оюутнууд бэлгийн дарамтад өртдөг гэдэг нь дээрх кейст ч гарлаа?

-Ер нь бол тийм тохиолдол мэр, сэр, илт, далд байгааг нуугаад яахав. ХЭҮК-ынхны хийсэн судалгаанд энэ талаар бас баримт бий. Шалгалт нэрээр оюутнуудыг, дарга, том цолтой эрдэмтэн хэмээн далайлгаж хувийн хүсэл, сонирхлоо ажилтнуудад гаргаж болохгүй. Өнөөдрийн монгол сонинд гарсан нийтлэлийн баримтыг үндэслэн эдгээр албан тушаалтнууд ажлаасаа халагдсан талаар би ярьсан. Ер нь одоо ч ийм гомдол ил, далд байгааг нуугаад яахав. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ”-с их, дээд сургуулиуд болон ажлын байранд гарсан дарамтын талаар судалгаа гарсан байдаг.

Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэхийн тулд зарим холбоотой хуулийг хэрхэн чангатгах ёстой вэ, асуудал яг хаанаа байна, хуульдаа юу эсвэл бусад шалтгаан байна уу?                   

– Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар энэ асуудлыг зохицуулж ирсэн. Гэхдээ байгууллагууд хуулийг хэрэгжүүлээгүйгээс болоод асуудал даамжирч байгаад анхаарах ёстой. АББД-тай холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас хасч, Зөрчлийн хуульд 100 мянган төгрөгөөр торгохоор өөрчлөлт оруулж байгааг бид зөвшөөрөхгүй. Сэтгэл санаа, бие мах бодиороо хохирч ажлын бүтээмжгүй, ажил албан дээрээ нэр хүндгүй болсон зэргээр тухайн хүн ихээр хохирч гундаж, гутарч байхад дарамтлагч этгээд 100 мянган төгрөг төлөөд л охид, эмэгтэйчүүдийг дээрэлхээд байж таарахгүй. Ялангуяа АББД учруулсан бол хатуу шийтгэх ёстой. Тиймээс Хөдөлмөрийн тухай хууль,  Эрүүгийн тухай хууль,  Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны  тухай хууль болон Засгийн газрын тогтоолууддаа хүртэл өөрчлөл оруулж өгөх шаардлагатай байна. Мөн нийгэмд энэ талаар мэдээлэл сайн өгөх хэрэгтэй. Ингэхдээ уг асуудлаар иргэн эрхээ хаана, хэрхэн хамгаалуулах талаарх зохицуулалтыг нарийвчлан гаргаж өгөх шаардлагатай. Ерөнхийдөө бол бэлгийн халдашгүй байдлыг тунхаглах хэрэгтэй юм.

Ажлын байран дахь бэлгийн дарамт чимээгүй тахал шиг л байна. Мэдээж ажил дээрээ ямагт дарамтад орж байгаа хүмүүс тэр бүр энэ асуудлаа ил зарлаад байх боломж нөхцөл өнөөдрийн нийгэмд алга. Намайг тоосонгүй гээд ажилтнаа зодож байгаа даргыг яах ёстой вэ гээд яривал нарийн зүйл бий. Гэлээ гээд АББД үзүүлсэн албан тушаалтнуудыг 100 мянган төгрөгөөр торгоод байх уу. Хохирогчдын тоог цаашид нэмэхгүй байх сан. Тиймээс зохих хуульд өөрчлөлт оруулна.

Ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх, хариуцлагыг оновчтой болгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой тусгах шаардлагатай гэдэгтэй санал нийлэх үү?

-Яг тийм. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох” заалт оруулахаар явж байгаа. Энэ хуулийн хүрээнд ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглох, хариуцлагын тогтолцоог тодорхой болгож тусгаж байгаа. Үүний зэрэгцээ Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны 33 дугаар тогтоол гарсан. Дүрэм батлах тухай юм.  Төрийн албаны тухай хуулийн 40.2, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баталсан байдаг. Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон байгаа. Байгууллагын дотоод журмыг энэ тогтоолоор баталсан дүрэмд нийцүүлэн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг төсвийн шууд захирагч нарт даалгасан байдаг. Эрх бүхий байгууллагууд Засгийн газрын тогтоол ямархуу хэрэгжиж байгааг шалгах байх. Зарим тохиолдолд ажлын байранд ажил олгогчоо шантаажлах тохиолдол гарсан байдаг. Өөрийн ажлын хариуцлагагүй үйлдлээ өмөөрөх, үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүйн үүднээс удирдах ажилтныхаа нэр төрд халдах, худал гүтгэх гэх зэрэг үйлдлүүдийг гаргасан тохиолдол байна.

Та яагаад ингэж хэлэх болов?

– Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар АББД-ын асуудлыг зохицуулж ирсэн. Гэхдээ энэхүү хуулийн заалтыг байгууллагууд хэрэгжүүлээгүйгээс болоод асуудал даамжирч байгаа гэж хэлж ч болно. Яамд, аймаг, сумдын ЗДТГ,  төрийн байгууллагууд хуульд заасны дагуу байгууллагын дотоод журамдаа энэ талаар зааж бэлгийн дарамт учруулах эрсдэлээс сэргийлэх ёстой. Гэтэл тэгсэнгүй. Хүний эрхийн үндэсний комиссоос 2018 онд ажил олгогчид  хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн талаар судалгаа авч дүн шинжилгээ хийжээ. Дийлэнх аймгууд нь хэрэгжүүлдэггүй, хариу ирүүлдэггүй, үүнд ач холбогдол өгөхгүй байна.

Хуулийн хатуу заалт хэрэгтэй болов уу?

-Эрүүгийн хуулийн 12.4 дэх заалтыг эгүүлэн сэргээх зөвлөмж гаргах нь ирэх Мягмар гаригт болох хэлэлцүүлгийн гол зорилго юм. Хохирогчид мэдээж үүнийг хүсч байгаа. Ажлын байран дахь бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг бид шаардана. Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдод сэтгэл зүйн болон нөхөн сэргээх үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх, ажлын байрны баталгааг нь хангах, хохирогчийг хамгаалах зохицуулалтыг хууль, тогтоомжид тусгах ёстой. Төрийн албаны тухай тухай хуулийн шинэчилсэн найруулгын 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсгийн болон 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсгийн заалт зөвхөн төрийн захиргааны болон тусгай албан хаагчид хамаарахаар ялгамжтай тусгасныг өөрчилж төрийн, улс төрийн болон үйлчилгээний албан хаагчийн зөрчлийг  хуульчлах ёстой.

Хүчирхийлэлд өртсөн хохирогч цагдаад хандахад цагдаа дээр бэлгийн дарамтад өртдөг гэх мэдээлэл бий?

-Энэ байдлыг яг тогтоож, нарийвчлан гаргасан судалгаа байхгүй. Гэхдээ цөөн гомдол гарч байсан юм билээ. Хэдэн ажилтны зан, харилцаа, зохисгүй үйлдлээс  болж тухайн байгууллагыг бүхэлд нь харлуулж ойлгож болохгүй. Гэхдээ намайг үл тоолоо гээд ажилтнаа зодож болохгүй л дээ. Энэ бол ажлын байрны хүчирхийллийн нэг хэлбэр. Аливаа хүчирхийлэл, дарамтын эсрэг дотоод журам гаргаж мөрдөөд ирэхээр энэ асуудал хяналттай, буух эзэн, буцах хаягтай болно. Цагдаагийн байгууллагын дарга ажлын байранд хүний биед халдаж дарамт үзүүлчихээд цалингийн 20-30 хувиар торгуулаад байж таарахгүй. Дараа, дараагийн гарах дарамт ингээд зогсох уу гэх мэтээр асуудал бий. Ажилтандаа шаардлага тавихдаа хүний биед халдсан зөрчил гарч зохих арга хэмжээг авсан байдаг.

Олон улсад АББД-ыг яаж зохицуулсан байдаг юм бэ?

-Улс бүр өөрийн онцлог, нийгмийн нөхцөл байдалд тохируулж хуульчилж, дүрэм, журам гаргадаг. ОУ-ын Хүний эрхийн байгууллагуудын судалгаагаар 130 оронд АББД-ыг эрүүгийн гэмт хэрэг гэж тооцдог.

-АББД-т байгаа нь нэгэнт манайд ил болсон. Тал талдаа ярьсаар л өнөөг хүрсэн. Харамсалтай нь таслан зогсоох бодит арга хэмжээ  хангалтгүй байгаа. "Ажлын байр-Аюулгүй орчин” хэлэлцүүлэг зохион байгуулагдах гэсэн. Тус хэлэлцүүлгээс  гарах үр дүн нь юу юм бэ?

– УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос 2019 оны 11 дүгээр сарын 19-нд Төрийн ордонд “Ажлын байр-Аюулгүй орчин” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Нийгэмд эерэг хандлага, харилцаа түгээх энэхүү ажилд Европын холбоо өндөр ач холбогдол өгч бидэнтэй нягт хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье. УИХ-ын эмэгтэй гишүүд, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс,  “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллагуудын эвсэл”, НҮБ, АНУ, Австрали, Унгар, Франц, Герман, БНСУ, Япон,  зэрэг улсын Элчин сайд нар хэлэлцүүлэгт урилгаар оролцоно. Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл илтгэл тавьж, санал боловсруулж оролцохоо мэдэгдсэн. Зарим байгууллага АББД-гүй орчны төлөө хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаад эхэлсэн байна. Удирдах байгууллагаас нь заавар өгч, журмаа боловсруулах шатандаа явж байгаа мэдээлэл ч дуулдлаа. Энэ бол ажлын эхлэл сайхан байгааг харуулж байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Зөрчлийн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт  оруулах, ажлын байрны бэлгийн болон бусад дарамтыг таслан зогсоох, аливаа хүйсийн дискреминаци, эерэг хандлага бий болгохыг ажлын хэсгийнхэн маань зорьж байна. Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн хамгаалах гарцыг нийтээрээ хайж мэргэжлийн судлаач, байгууллагуудын саналыг нэгтгэж зөвлөмж гаргана. Олон хүн энэхүү арга хэмжээг амжилттай болоосой гэж илд, далдаас хүслээ. Тиймээс бүгдээрээ хамтдаа ажлын байрны дарамтын эсрэг хүчээ нэгтгэцгээе. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Бид ирээдүйдээ, үр хүүхдэдээ сайхан нийгэм үлдээхийн төлөө энэ бүхнийг хийж байгаа гэдгийг ойлгоосой. Америкчууд ийм зүйлд өртсөн гэдгээ нээлттэй хэлээд асуудлаа шийдвэрлээд явдаг жишээтэй. Тиймээс үүнд бид зориг гарган нээлттэй хандах хэрэгтэй. Энэ бол зүгээр хэвшмэл ойлголт бол огт биш юм аа, үүнтэй бид хатуу тэмцэх учиртай.

-Гишүүн ээ, тантай уулзсаных нэг зүйл тодруулж  болох уу?

-Юу юм бол.

-Б.Болороо танд гомдсон тухайгаа нүүр номын хуудсандаа бичсэн байсан. Б.Болороог суултаа зогсоохоос нэлээд хэдэн өдрийн өмнө та уулзсан юм билээ. Танд яагаад Болороо хатуу үг "чулуудав"?

-Өнгөрсөн тав дахь өдөр буюу  арваннэгдүгээр сарын 8-нд УИХ-ын чуулгантай байх үеэр C.Чинзориг сайд яаралтай уулзаж “Буянжаргалын Болороогийн талийгаач нөхрийн асуудлыг анхааралдаа авч зөвлөгөө өгөөч” гэснээр манай өрөөнд 50 орчим минут хүлээн авч уулзсан. Шүүхийн шинжилгээний төв, СХД-ийн хяналтын прокурор, СХД-ийн Цагдаагийн газрын дарга нартай ярьж эл хэргийг шуурхай, үнэн зөв шийдэхийг хүслээ. Удахгүй хэргийн талаар бодит мэдээлэл явуулъя гэлээ. Нэг дэх өдөр Сүхбаатарын талбай дээр гарч Б.Болороотой уулзсан, нөхцөл байдлыг тайлбарласан. Хууль зүйн сайдтай уулзуулах хүсэлтийг дамжуулахаа хэлсэн. Эрүүгийн Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох ёсгүй гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаг хугацаа алдах, хүний эрх зөрчигдөх зэрэг асуудал гаргахгүй хэргийн бодит байдлыг тогтоох талаар ямар ахиц гарч байгаа талаар хууль хяналтын байгууллагаас мэдээлэл авсан.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ай 2019-11-15 192.82.77.40

Энэ авгай элийр ч байх шиг бна ккк хажуудаа байгаа нүдний булаануудийг яахын бол хариуд байяь

Avatar

Зочин 2019-11-15 74.118.178.2

Hunii huuheded hohirol uchruulchaad ger buliinhen ni ulam daramtalj setgel sanaanii hohirol uchruulaad daraa ni ter huuhed ni uuruuu y****n baisan meteer duusdag jujig shudee. Terendee tegeed ih olon humuusiig hamruulj olon humuuseeer nuguu huuhdiig ni muuluulaad myaluulaad. Eedee ih aij yawahgui bol uursdiinhun huuhduud gudamjind huchinduuleed uhchihwiidee haha. Nugel nudeeree gej

Avatar

Зочин 2019-11-15 64.119.26.71

Ждү чин ёс зүйн хариуцлагаа хүлээгээд ёслол төгөлдөр гуанзнуудруугаа очилтой

Avatar

v 2019-11-15 202.55.188.36

belgiin daramtiig uzuulsen geed baihiin yag yu uzuuldeg bainaa. shodoigoo uzuuldeg yumuu. hun harahiin argagui aimaar lujir yum baidiin boluuu

Avatar

Иргэн 2019-11-15 103.229.122.41

Энэ мэт хүн хууль батладаг гэхээр энэ улс яаж хөгжих вэ? Горьдох ч хэрэггүй

Avatar

Зочин 2019-11-15 202.9.43.111

erguu ats avgai

Avatar

ИРГЭД 2019-11-15 192.82.73.142

Хэрэг мөрдөх үйл ажиллагаанд хэнч хөндлөнгөөс оролцох ёсгүй гэдэг бол удирдах дээд газар байгууллага дарга нар нь хяналтаа сулруулана гэсэн үг огт биш,энэ бол хариуцлагаас хар толгойгоо зайлуулах хамгын үл бүтэх хүний хууль бус үг яриа,ийм яриа газар авах юм бол хуулийн завхрал төдий чинээ гарч хүний эрх маш ноцтой зөрчигдөх болно,энэ бол эрүүл бус үг яриа шүү?

Avatar

ааа 2019-11-15 62.232.167.210

Өнөөдөр монгол хүн бүрийн анхаарлын төвд буй гол баатар болох Болороогийн үгэнд нэр нь эвгүй дурдагдсан учраас л зөвхөн өөрийгөө хамгаалан, нэрээ яаж ийгээд уснаас хуурай аваад гарчих гэсэн зорилгоор өгсөн, ирэх жилийн сонгуулиа бодсон тавилттай ярилцлага байна. Энэ ярилцлагад авчихмаар юм юу ч алга, тун ерөнхий, хоосон "ярилцлага" болж. Ичмээр юм. Хамгийн сүүлийн асуултад өгсөн хариултыг нь хардаа. Хүрч уулзах аргагүй өндөрлөгт суугаа тэнгэрийн амьтны хүнд сурталтны типичный хариулт.

Avatar

Зочин 2019-11-15 59.153.84.70

ЖДҮ авгай сонгууль дөхөөд худлаа сайн хүн болж байх шив

Avatar

sartag 2019-11-15 180.149.93.14

За одоо билио. Эмэгтэйчүүдээ ярихгүй юм бол ертөнц нийгэм яаж орших вэ, Удахгүй эмэгтэй хүнийг нүдээрээ үзэхэд бэлгийн дарамт гэх юм байна л даа.

Avatar

Зочин 2019-11-15 202.70.33.171

Solongost harj bolohgui bgaaz dee?

Avatar

иргэн 2019-11-15 202.179.24.101

аа Эдний аль Худлаа донгосч Хуурч мэхлэхийг тэр гэдэг юм Аман дээрээ нэг л их Гоё Зарчим Хууль ярьсан Авгай цаад Үнэн төрх нь шал Худлаа хумсаа нуусан Муур л гэсэн үг

Avatar

ХАХА 2019-11-15 202.21.103.139

Одоо бүр солиорч өгөх юмаа. Хийх юм нь олдохгүй байгаа юм байх даа.

Avatar

Зочин 2019-11-15 139.5.219.154

Аниа залуудаа их дарамтанд байсан байхдаа

Avatar

Юу 2019-11-15 83.97.157.201

Юу яриад бгаа юм бэ? Юун дарамт, хэн ч тоодоггуй юм бсан. Бусад эмэгтэйчуудэд атаархаж бгаа нь тэр. Тарган авгай гээд хэлчих юм бол удаан ширтлээ гээд бэлгийн дарамт учруулсан бол их бх аа

Avatar

Зочин 2019-11-15 202.126.89.186

Эхлээд идсэн уусанаа буцаагаад өгчих. Тэгээд дуртай газартаа зайлж болно. Бидэнд жүжиг хэрэггүй

Avatar

Зочин 2019-11-15 66.181.178.210

Urlag geh buruu oilgolt

Avatar

1 2019-11-15 66.181.161.60

Mal bn duu alj idhiisan

Avatar

боль 2019-11-15 124.158.110.82

энэ чинь одоо юу болж байнаа. энэ улсад чинь амьдрах арга байна уу? хүмүүсийн харилцаанд санамсаргүй зүйл зөндөөн л гарна ш дээ. Шоронжуулж дуусах нь ээ

Avatar

Зочин 2019-11-15 103.212.118.233

Зарим хөгжилтэй орны эрэгтэйчүүд ийм хуульнаасаа болоод гөлөг шиг болцон байна лээ эд нар яагаад ингээд доошоо юмуу өөр тийш дальдчаад худлаа утсаа оролдоод байдгийн бол гэж боддог бсан монголын хийморлог эрчүүд бас араас нь явах болж дээ хөөрхийс Баахан сүү долоосон гөлөг шиг дальдачсан амьтад болно доо ха ха ха

Avatar

зочин 2019-11-15 202.126.88.159

Дон дон дон дон хийлгүй хууль тогтоогч юм бол эрүүгийн хуулиа батлуулаач та нар. Эмэгтэй гишүүд нь хүртэл загас шиг дуугүй байгаа нь бүүр даажинтай.

Avatar

Зочин 2019-11-15 73.92.12.67

Ийм хун УИХ- д хуний эрхийн дэд хороог хариуцдаг бол монголд хуний эрх, ялангуяа ажлын байрны бэлгийн дарамтын талаар яриад ч хэрэг байхгуй, сэтгуулчийн асуусан асуултад ямарч тодорхой юм хэлсэнгуй, тэгэх л хэрэгтэй, гадаадад тэгдэг, тийм л байх естой, бид зевлелгее егеед л явуулдаг, хумуус ил тод хэлээсэй……. Ер нь юу хийх естойгоо ч мэддэггуй, юм хийхээсээ ч айдаг хуний яриа байна ?????!!!!!

Avatar

Зочин 2019-11-15 73.92.12.67

Тэгээд одоо хаашаа юм, фото модель гээд еерийгее бодциймуу, эсвэл сэтгуулчийн шийдэл уу??? Бэлгийн дарамтад ороод яахаа мэдэхээ байсан хуний дур бутээж элдэв позоор патиараа татуулаад…… Одбаярын талаар ямар бодолтой байгааг асуугаач наадахаасаа

Avatar

зочин 2019-11-15 64.119.17.93

бар ойд загас усанд амьдардаг шиг эмэгтэйчүүдийн амьдрах орчин бол яалтач үгүй эрчүүд мөн ? энэ бол байгалын шалгарал ? үүнийг хэн ч зөрчиж чадахгүй бас зөрчиж болохгүй ???? нэртэйгээр нь улсаа эрчүүдийн эмэгтэйчүүдийн гээд хоёр хуваачихаач ??? фиодалын нийгмийн харьцаанд амьдарч байж америк францыг дууриаж хуцахаа боль????

Avatar

zochin 2019-11-15 122.201.23.226

busguichuud maani byazhan plirt buyu ailguitdag ene bas buruu uy

Avatar

zochin 2019-11-15 122.201.23.226

20-30 jiliin daraa manaid ch gesen ergeed amid haritsaag zohih hemjeend busguichuud maani huseh bolno,odoo zarim uls orond ene amid haritsaa nehegdeed ehelsen bgaa

Avatar

зочин 2019-11-15 202.126.88.159

Нөгөө MeToo яасан бэ? Хэрэг таригчийг харж байгаад ялгавартай цор цор гэдгиймуу.

Avatar

Зочин 2019-11-15 103.111.68.3

ХҮЧИНДСЭН, БАЗСАНАА БАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ОЛОН ЮМ ХАВТГАЙРУУЛАН ДОНГОСЧ БЭЛГИЙН ДАРАМТЫН УГ АСУУДЛЫГ БҮРХЭГДҮҮЛЖ БАЙНА. ИЙМ Л ЗАЛЬТАЙ ШУЛМУУД.

Avatar

Зочин 2019-11-15 59.153.84.70

одкогоо яахыг нь харая даа

Avatar

Зочин 2019-11-15 66.181.182.239

Энэ эмэгтэйгээс сайн сайхан юм юуч олж харагдахгүй байна. Монгол хүний төлөө биш л дээ. Одоо яана гэхэв сэлэнгэчүүд дандаа гай тарьж явдаг. Монголд сэлэнгэчүүд гай тарих гэж бий болсон аймаг шүү дээ. Заяа тавилан гэж байдаг ч гэсэн сэлэнгэ аймгийн хоёр хөлтэй малаас хол.байдаг юм шүү

Avatar

onom 2019-11-15 202.70.34.30

xexe… yagad tegdeg yum bol.

Avatar

Зочин 2019-11-15 202.126.89.246

JDUCHIN GAHAI ARHIAR ARD TUMNI SANAL AVSAN SUKA

Avatar

ШУДАРГА 2019-11-15 183.81.171.2

АЖЛЫН БАЙРНЫХ Ч БАЙНА УУ ХҮЧИРХИЙЛЭГЧДИЙГ АЖИЛААС НЬ ШУУД ХАЛЖ ХААНА Ч АВДАГҮЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ЮМ, ЗЭЭЛИЙН ТҮҮХ БАЙДАГ ШИГ , ТУХАЙН АЖИЛЧНЫ АЖИЛЫН ТҮҮХИЙГ ХАРЖ АЖИЛД АВДАГ БОЛ , ХҮЧИРХИЙЛЭГЧИД НЭГ ГАЗРААС НӨГӨӨ ГАЗАРТ ОРООД ХҮЧИРХИЙЛЭЭД ЯВААД БАЙЖ ЧАДАХГҮЙ НИЙГЭМЭЭС ГАДУУРАГДАХ БОЛНО ШҮҮ ДЭЭ,, ЭНЭ БОЛ ШИЙТГЭЛ ЮМ,,,

Avatar

zavharsan yum 2019-11-15 202.9.45.249

keis keis geed mongol helee ch medehgui haranhui buduuleg iim hun gishuun bh gej

Avatar

Зочин 2019-11-15 202.131.251.130

УИХ-ын гишүүн хэлсэн ярьсан зүйлдээ хариуцлага хүлээдэг юм уу? Эрхэм гишүүн гуай та ард түмний элч юм бол эхлээд бүхэл бүтэн улсын нэр баастсан цэцийн даргын асуудлыг шийдвэрлээд өгчих дараа нь ядарсан багш нар боловсролын салбарыг гутаа

Avatar

Зочин 2019-11-15 64.119.16.250

Батлан хамгаалахын сургуулийн багш нар оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг талаар уих ЫН ГИШҮҮН ЯРЬСАН. ийм ХҮЧИРХИЙЛЭГЧ БХИС д хурандаа цолтой, багш хийгээд байж болдог юм уу? БАТЛАН хамгаалах яам болон боловсролын яамныхан яагаад ТАГ дуугүй байна вэ? ЭСВЭЛ энэ бол ердийн байдаг л хүчирхийлэл юм уу?

Avatar

иргэн 2019-11-15 182.160.0.230

Нохор нь бэлгийн дарамтыг ажлынхаа хуухэнд узуулсэн гээд бичсэн байсныг уншсан юм байна.

Avatar

Зочин 2019-11-15 202.179.27.38

Нэг сайхан ярих сэдэв олж авлаа гэсэн шиг бүх улайрчих юм аа. Ийм юм байдгийг дөнгөж одоо л мэдэж байгаа юм уу. Битгий хоосон сонгуулийн жүжиг тавиад байлдааа.

Avatar

Зочин 2019-11-15 124.158.109.140

"Сүхбаатарын талбай дээр гарч Б.Болороотой уулзсан, нөхцөл байдлыг тайлбарласан" юм байна шүү дээ. Их ажил хийжээ

Avatar

Зочин 2019-11-15 202.21.96.162

Нэг сэдэв олж дээ Ингээд яриад байвал дахин сонгогдоно гээд

Avatar

Зочин 2019-11-15 103.212.118.233

Муу хүний санаж сэдэх үдээс хойш гэж энэ эмэгтэй бүр туйлширсан тэнэг юм л хийнэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж