Парламентын засаглалыг бататгасан ТҮҮХЭН ШИЙДВЭР | News.MN

Парламентын засаглалыг бататгасан ТҮҮХЭН ШИЙДВЭР

Парламентын засаглалыг бататгасан ТҮҮХЭН ШИЙДВЭР

Парламентын засаглалыг бататгасан ТҮҮХЭН ШИЙДВЭР

Монгол Улсын долоо дахь парламент түүхэн шийдвэрийн эзэд боллоо. Гурван ч парламент дамжин яригдаж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл таван сарын турш тасралтгүй хэлэлцэгдсэний дүнд  өчигдөр /2019.11.14/ 63 гишүүний дэмжлэгтэйгээр батлагдлаа.

Хэдийгээр эцэг хуулийг УИХ дахь МАН-ын бүлэг дангаараа шахам баталсан ч хэлэлцүүлгийнх нь эцсийн шат хүртэл Ардчилсан намын зөвлөлийн долоон гишүүн парламентын засаглалаа бэхжүүлэн төгөлдөржүүлэх, шүүх засаглалыг хараат бус тогтолцоотой болгох, хариуцлагаа ч үүрдэг хүчтэй Ерөнхий сайдын засаглалтай болгохын төлөө бүтэхээс нь бүтэхгүйг нь хүртэл явж, зарчимдаа үнэнч зогслоо.

Үр дүнд нь засаглалын тогтолцоонд үүсээд байсан зөрчлүүд засагдах боломж бүрдэж, УИХ нь Засгийн газраа барьцаалдаг өнгөрсөн жилүүдийн алдаа 2020 оны тавдугаар сарын 25-наас эцэслэгдэх боллоо.

Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэн хүртдэг байх, нийгмийн баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцвал эгүүлэн татах, 39-ээс дээш гишүүн хууль хэлэлцэн баталдаг байх, Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын нэгдсэн төсвийн төслийг УИХ-ын гишүүд орвонгоор нь өөрчилж, засвар хийдгийг хязгаарлах, Дархан, Эрдэнэтийг хот болгон хөгжүүлэх зэрэг заалтууд туслаа. Үндсэндээ өнгөрсөн 30 жилийн алдаанаасаа сургамж авч, ардчилсан тогтолцоогоо боловсронгуй болгохын төлөө чадах ядахаараа хамтдаа зүтгэлээ.

Улсаа дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжүүлэхийн төлөөх суурийг тавьж чадлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад эхийг нь боловсруулсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ачааны хүндийг үүрч, УИХ-ын 75 гишүүнээс гадна Ерөнхийлөгч, Засгийн газар, хуульчдын баг оролцож, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг голыг нь нугаллаа.

Мөн энэхүү өөрчлөлтийг хийхийн өмнө УИХ-аас судалгаа хийж, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлсэн байдаг. Давхардсан тоогоор 5.4 сая санал иргэдээс хүлээн авсан бол эрдэм шинжилгээний хэд хэдэн хурал хийж, Үндсэн хууль судлаач, эрдэмтэд, Үндсэн хууль тогтоогчдын санал, дүгнэлтийг авсан юм.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

  • Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг хуулиар тогтооно.
  • Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш 45 хоногийн дотор,  эсвэл 43.1-д “Ерөнхий сайдыг огцруулснаас” эсвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Шийдвэр гаргаснаас хойш УИХ 10 хоногийн дотор шинэ сонгууль зарлана. Шинэ сонгууль явагдаж дуустал УИХ бүрэн эрхээ эдэлнэ.
  • Шүүхийн сахилгын хороо ажиллана.
  • Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.
  • УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.
  • Монгол Улсын иргэдэд өмчлүүлснөөс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ.
  • УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийн явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно.
  • УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3/2 үзэж, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал гаргасан бол УИХ-ын гишүүний 3/2-оор шийдвэрлэнэ.
  • Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно.
  • Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.
  • Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа сонгоно.
  • Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно.
  • Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.
  • Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.
  • УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан бол УИХ хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүд хэлэлцэн дэмжвэл тогтоолыг баталж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорсонд тооцно. Шинэ Ерөнхий сайдыг 10 хоногийн дотор томилно
  • Г.ХОРОЛ
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-15 96.30.79.199

Хоёрын хооронд ийм юм хийж Үндсэн хуулийн дотоод логикийг эвдэхийн оронд 2 танхимтай болгох гол өөрчлөл ийсэн бол МАН эх орныхоо өмнө үнэхээр гавьяа байгуулах байлаа!!! Даанч зөвхөн амин хувийнхаа өчүүхэн эрх ашгийг боддог арчаагүй жоомнуудын сачий нь хүрэхгүй юм даа!!! Өөрсдөө дахин дахин сонгогдохоо бодохоос биш үр хүүхэдийнхээ ирээдүйг ч бодох тэнхэлгүй амьтас байх юм!!! Одоо дахиад л баахан цаг хугацаа алдах боллоо!!!

Avatar

zoopiun1 2019-11-15 132.194.13.94

xtdggch

Avatar

TAIVAN 2019-11-15 66.181.161.5

800 HUJAA AVCH IREED 5.4 SAYIIN DAVHARDSAN SANAL DARUULTSIIN BISH BIZDEE p** NAR CHINE.

Avatar

сс 2019-11-15 59.153.112.244

тэгэхээр жижиг намууд сонгуульд эрхээ эдлэх боломжгүй болгож байгаа юм байна. Зөвхөн ЖДҮ чид өөрстийг дархалж авсан байна. Браво

Avatar

зочин 2019-11-15 202.9.43.11

Хөөрөөд байх юу байгаа юм бэ ? .

Avatar

иргзн 2019-11-15 202.179.24.101

Иргэд ээ Хуурч мэхэлж Худлаа амлаж Олонхи болсон Гишүүд нь тэр чигээрээ Гэмт хэрэгт Нэр холбогдсон Хууль дүрэм Журмаа байнга зөрчиж Хууль завхаруулдаг ийм Этгээдүүд байж Олонхоороо түрүү барьж ҮХ-д гар дүрж Өөрчлөлт оруулж байгаа нь дэндүү Ёс суртахуунгүй, Уйвайгүй үйлдэл боллоо шүү дээ, Түүхэнд Зохион байгуулалттай Гэмт бүлэглэл ҮХ-ыг Өөрчилсөөн гэж тэмдэглэгдэх болж дээ

Avatar

Zochin 2019-11-15 103.229.122.127

Bayar hurgeye.Yamar ch baisan devshil

Avatar

Зочин 2019-11-15 66.181.166.134

Үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлт Үндсэн хуульд ЖДҮ халдаана

Avatar

Зочин 2019-11-15 66.181.161.32

1/4

Avatar

Уншигч 2019-11-15 202.21.127.169

Үг, үсэг, цэг таслалын алдаа байх шиг. Жнь: гуравны хоёр гэхийг 2/3 гэж бичдэг биз дээ_ хэрэв энд байгаа шиг 3/2 гэвэл хоёрны гурав гэж ойлгох, … энэ мэтийн алдаа нь сэтгүүлчийнх үү, эсвэл хэвлэгдэх эцсийн хувилбар уу?

Avatar

Иргэн 2019-11-15 66.181.191.208

ЖДҮчид ,авилгачдын баталсан цаас хамгийн үнэ цэнэгүй ээ Тарцгаа Тарцгаа Тарцгаа

Avatar

Зочин 2019-11-15 192.82.64.220

Их хурлын гишүүд шүүгчийг сонгодог ерөнхий зөвлөлийн гишүүдийн 50 хувийг томилж, бусад улсын үндсэн хуульд байхгүй сахилгын хороо гэдгийг үндсэн хуульд байдаг гэсэн зүйл ярьж өөрсдөө гишүүдийн 70 хувийг батлах эрх авлаа. Их хурлын гишүүд өөрсдийн томилсон гишүүдээр дамжуулж Ерөнхий зөвлөл, Сахилгын хороог атгаж, хүссэн шүүгчээс томилуулж, хүссэн шийдвэрээ гаргуулж, үгэнд ороогүй шүүгчийг огцруулж, шүүх улс төрчдөөс хараат бус байна гэдэг ойлголт баяртай боллоо, зорилго биелэв.

Avatar

иргэн 2019-11-15 66.181.182.23

ТҮҮХЭН ШИЙДВЭР ГЭНЭЭЭ .ХАМГИЙН ХОГИЙН ПАРЛАМЕНТ БАЙСАН ГЭЖ ТҮҮХЭНД ГАРЦААГҮЙ ОРНО..ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА ГЭЖ ЗАЛХСАНДАА ДУУСГАА БИЗ ДЭЭ. ОЛИГТОЙ ЮМ БОЛООГҮЙ ЭЭ.ЕРӨНХИЙ САЙДЫГ ГААРУУЛСАН,ДАВХАР ДЭЭЛЭЭ ТАЙЛААГҮЙ. ЕР НЬ ТА НАР НҮДЭНД ОРСОН ХОГ.ТА НАРЫГ ГАРАХААР АРД ТҮМЭН ХАРААГААД СУВГАА СОЛЬДОГ.ХҮН БОЛЖ ТӨРСНИЙХ ТЭГЖ ХҮНД ЧИЧЛҮҮЛЖ АМЬДРАХ ХЭРЭГ БАЙНА УУ. ХЭН НЬ Ч НЭГ АМЬДРААД Л БАЙНА.ЗААВАЛ ОЛНЫ ХӨРӨНГӨӨС ХУЛГАЙ ХИЙЖ ХҮНИЙГ ХАРЖ ЧАДАХГҮЙ БОЛТОЛ БУГ БОЛЖ АМЬД ЯВАХ ХЭРЭГ БАЙНА УУ. БҮГД ЛУЙВАРЧИД.

Avatar

Иргэн 2019-11-15 202.21.124.22

Сайжирсан өөрчлөлтүүд орж байгаа нь сайн хэрэг. Гэвч чамлалттай. Ерөнхий Сайдыг огцруулах асуудлыг 76-ын 1/4 нь дэвшүүлбэл хэлэлцэх нь босго арай намдсан хэрэг бус уу? Хожмын 19-хөн 60 тэрбумчин, ЖДҮ-чин, попчин нөхдүүд цаас бариад гүйхэд Засаг эрсдэлд орох нь. Ядаж 1/3 байсан бол дээр санагдлаа.

Avatar

Зочин 2019-11-15 202.55.188.34

За ямарч байсан украйн шиг нэг үндэстэн дотроо санал асуулга явуулаад тусгаарлах ч юмуу элдэв муу санаа сэдэж чадахгүй болсон бна бас хэн дуртай нь нам байгуулж улсаар ьоглож чадахгүй болсон байна Е рөнхийдөө сайн болжээ дэмжиж байна

Avatar

zochin 2019-11-15 192.82.70.230

2020 ond AN MAN geltgui bugdiig ni l husah heregteidee

Avatar

Зочин 2019-11-15 150.129.140.236

"Хүн тоож нохой шиншихгүй" заваан ийм хийлээ энэ 62 хулгайч

Avatar

Зочин 2019-11-15 202.72.245.206

Засгийн газрын гишүүн болон их хурлын гишүүнийг хавсарч хийх боломжтой гэхээр гайхаад байх юм. Аль нь хийх юмгүй байдаг юм бол

Avatar

Зочин 2019-11-15 73.92.12.67

2020 оны 5 сар хуртэл Жээнкод ходруулчихгуй бол ямарч байсан лаларыг дахин еронхийлогчид нэр дэвшихийг нь хорьж чадлаа гэж ойлголоо. Одоо Жээнкогийн улс терийг харах улдлээ. Баахан шизотой хегшид а**а,х***а,устгана гээд явсан ЗГ тэдэнд темер нударгаа харуулсан уу???? Монголд ч терийн эрхийг хуч хэрэглэн авах талаар ч захын улс задгай уриалдаг болсийм билээ. Тер нь солиотнууд солиорж байна гээд тоохгуй байдаг шиг….

Avatar

Зочин 2019-11-15 122.201.24.223

өө нөгөө гол хүлээж байсан Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох тухай заалт алга болсон байна. Женко хулгайчийн шантажаас болж энэ удаа бүтсэнгүй дээ. Бас УИХ гишүүдийн 4/1 саналаар ЗГ-р тоглох боломж бүрдсэн байна. Дахиад л нөгөө засгаа унагаж тоглодог тоглоомын боломж хэвээр үлдэж байгаа юм биш үү?????

Avatar

Сүрэн 2019-11-15 202.55.188.44

5 хүн давхар дээлтэй байх нь.Бас парламентын засаглал гэж байгаа бол ерөнхийлөгч гэдэг хүнээ парламентаас сонгодог бусдын жишгийг ч дагах хэрэгтэй.Эрх мэдлийг 3 хуваагаад хариуцлага хүлээдэггүй нөгөө л хуучин тогтолцоо хэвээр байна.Юуны түүхэн шийдвэр вэ

Avatar

Зочин 2019-11-15 202.55.188.44

Бөөн сүр болж байснаа инээдэмтэй өөрчлөлт орууллаа.

Avatar

бат 2019-11-15 202.9.42.187

Хэ хэ.Ийм инээдтэй бичвэр юунд сараачина вэ.Хэнд хэрэгтэй юм бол?

Avatar

zochin 2019-11-15 43.228.129.250

UIH, Turiigard tumen hyanadag boloh yum bh gesen ugui yum bna doo. Bas l duraaraa durgisan heveeree bh yum bna. Ug ni parlamentiin 2 tanhimtai bolson bol ard irgediin hyanalt bii boloh bsan yum. Huviin murduh tovchoo bii bolohgui bol duraaraa durgisan heveeree l bna sh dee.

Avatar

УИХ-н гишүүнийг эгүүлэн татах заалт хаана байна ааа?????????????? 2019-11-15 192.82.74.2

УИХ-н гишүүнийг эгүүлэн татах заалт хаана байна ааа??????????????

Avatar

ҮХНӨөрчлөлт олигтой ч болсонгүй 2019-11-15 192.82.74.2

Түүхэн шийдвэр гэж хөөрөх юм даанч алга даа.

Avatar

Иргэн 2019-11-15 202.9.42.21

Хулгайч, авилгач,хүчиндэгч, луйварчидаас бүрдсэн энэ УИХ ,эцэг, хуулиар оролдох эрхгүй байсан юм. МАН ын хулгайчид олноороо түрж улайрсаар байгаад энэ хуулийг баталснаараа өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан булхайтай заалтуудаа хулгайгаар оруулж батлав!! Ингэснээр түүхэннд хар толбо үлдээсэн шийдвэр !!

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-11-15 66.181.178.225

1/Сонгуулийн олонхийн тогтолцоог Үндсэн хуульд авч үлдсэнээрээ МАН ирэх 8 жил төрийн эрх барих зорилгоо хангахад ТОМ АЛХАМ хийлээ.УБ хотод өөр ч, хөдөөд бусад намууд МАН-тай өрсөлдөхөд хэцүү. 2/Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүх юм сайн сайхан болчихно гэвэл гэнэн хэрэг болно. Гэхдээ энэ чиглэлд НЭГ АЛХАМ хийлээ.ОДОО ДАГАЖ ГАРАХ ХУУЛИУДАА ЯАРАЛТАЙ, ТУН ЧАМБАЙ БОЛОВСРУУЛЖ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ.Ингэж чадвал энэ нэмэлт, өөрчлөлтийн үр өгөөж улам мэдрэгдэх болно. 2019.11.16

Avatar

Зочин 2019-11-15 43.228.129.131

Төрийн, нийтийн өмч гэж эргүүтсэн заалтаа хэвээр нь баталжээ

Avatar

Зочин 2019-11-15 202.179.25.159

Монгол улсын өмч гэсэн бол ч…

Avatar

Иргэн 2019-11-15 112.72.9.38

За нөгөө шударгын туйл Батзандан, Болд нар бүх нийтийн санал асуулгаар ҮХНӨ-ийг батлах ёстой гэж яримаар нөгөө МАНАН дундаа суугаад гараа өргөөд сууж байна. Шударга нөхдийн үнэн нүүр ийм л байна.

Avatar

GB 2019-11-15 103.14.36.6

7 dahi asuudal deer ug usgiin aldaa garsan bn

Avatar

Лхагва 2019-11-15 202.9.42.197

ЭНЭ ЧИНЬ Л ХАРИН ЖДҮҮЧИД, КОНЦЕССЧИД, АВИЛАГАЧИДАД ЯВАХ ГАЗАРГҮЙ БОЛГОЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

Avatar

zochin 2019-11-15 103.14.37.8

Төгс юм гэж байхгүй. Тодорхой хэмжээний ахиц авч ирсэн л бол боллоо гэсэн үг. Тэрнээс хүн болгоний санаанд тааруулах гэвэл жинхэнэ нохойн баас болно. Хуучин үндсэн хуулийн алдаа олон жил монголчуудад гай боллоо шүүдээ. Өөрчлөлтийг дэмжиж байна.

Avatar

Зочин 2019-11-15 182.160.0.7

Ахиц гарсан нь үнэн. Гэхдээ ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь гол зарчим байсан юм. Үүнийг ЖДҮ -ийн болон бусад луйврыг хайцаалж Хүүкийн дарамтанд орж хийсэнгүй. ЖДҮ -ийн болон бусад зарим хэрэг аврагдаж байгаа гэнэ. Улс орноо хохироож наймаа хийсэн гэнэ.

Avatar

Зочин 2019-11-15 66.181.191.208

Занданшатарын хар өдөр гэж түүхэнд үлдэнэ. Үнэндээ ЖДҮчид концееечид, авилгчид хүчиндэгч нар хар тамхичид саарал жагсаалтын эзэд ялсан хар өдөр байлаа. Одоо ард түмэн сэрэх цаг болсон. Энэхүү луйварчидаас бүрдсэн парламентийг даруй тарааж жинхэнэ эх орончидийн их хурлыг бүрдүүлэх явдал юм. Ард түмэний сонголтоор гарсан Ерөнхийлөгч одоо ард түмэнтэйгээ нэгдэх хэрэгтэй Ард түмэн ялна. Үндэсний фронтоо, Гантулгыгаа дэмжиж жагсацгаая Урагшаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж